Kim Jisoo p.o.v
Шинэ загварын санаагаа бодож олсон даруйдаа цаасан дээр буулган зурж эхэллээ. Манай багийн энэ удаагийн гаргаж буй коллекц амжилттай болох юм бол Европын орнуудаар аялаж, загварын шоу хийнэ. Тийм болохоор энэ улиралдаа багтаан дуусгахаар ажиллаж байгаа билээ.
Жижиг деталь бүрийг нь ахин дахин шинэчлэж зурсаар нэг л мэдэхэд шөнө дунд болчихож. Хамгийн дуртай зүйлээ хийж байгаа болоод ч тэр үү, би шинэ загвар зурахаараа орчин тойрноосоо бүрмөсөн тасарчихдаг юм.
Маргааш өглөө эрт явах чухал ажилтай тул унтахаар хэвтлээ. Зүүрмэглэж эхлэх мөчид, зэргэлдээ хананы цаанаас видео тоглоомны дуу гарч эхлэв. Хэдий бие биеийнхээ асуудалд оролцохгүй, хувийн орон зайг нь хүндэтгэх тухай ахин нэг жижигхэн тохиролцоо хийсэн ч энэ тоглоомны чимээ үнэхээр галзуурмаар санагдана.
Тэхёнтой хамт хоёр сар амьдарсны үр дүнд түүнийг улаан тоглоомчин гэдгийг мэдсэн. Ээжийнх нь гэрт зочилсноос хойш миний Тэхёны тухай бодол жаахан л өөрчлөгдсөн. Анх уулзаж байсан үеийнх шиг ээ бусдыг боддоггүй, хүйтэн хөндий нэгэн гэж харахаа болисон гэвэл илүү оновчтой. Эрэгтэй хүний гуниг хурсан нүдний харц, хариугүй урсах шахсан нулимсыг харна гэдэг сайхан санагддаггүй л юм билээ.
Тэхёныг удахгүй болих байх хэмээн хэсэг хүлээлээ. Гэтэл эсрэгээрээ нэмээд, түүний орилох сонсогдов. Иймэрхүү зүйл өмнө нь хэд хэдэн удаа болсон ч би унтчихдаг байсан. Гэтэл энэ удаа, шөнийн 2 цагт орондоо орсноос болсон уу, эсвэл маргааш чухал үйл ажиллагаатай болохоор ингэж байгаа юм уу ?
Тааз гөлөрч хэвтсээр 3 цаг боллоо. Чөтгөр аваг. Би өглөө 6 цагт босох хэрэгтэй шүү дээ. Бүлцийж хавдсан нүдтэй очихыг хүсэхгүй л байна шүү.
4:30. Гайхалтай. Миний арьсны эд эс ч үнэхээр хурдан хөгширч байна даа.
6:00. Бүхэл бүтэн хорин дөрвөн цаг цурам ч хийсэнгүй. Энэ хугацаанд Тэхёны өрөөнөөс гарах чимээ огтхон ч тасраагүй. Нэг хэвэндээ хэвтсээр хөшсөн биеэ арай ядан хөдөлгөн угаалгын өрөө орлоо. Дасгал хийх төлөвлөгөөтэй байсан ч зүгээр л шүршүүрийн доор цаг гаруй зогсоод гарлаа.
Нүүр царай авах юм алга. Маш зузаан крем, хэр барагтаа буддаггүй ширүүн будалт хийв. Арай дээр харагдах ч үнэндээ л уур хүрч байна.
---
Бүтэн өдөржин үргэлжилсэн хүлээн авалт дууслаа. Өчигдөр шинээр зурсан загваруудаа багийн ахлагчдаа өгчихөөд, шуудхан л гэр лүү явлаа. Замаараа дэлгүүр орж сүү, жимс зэрэг хөнгөн идэх зүйл аваад цааш замаа үргэлжлүүлэв.
YOU ARE READING
DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]
AbenteuerТохиролцоон дээр үүссэн гэрлэлт аз жаргалтай төгсөх үү? Гэрлэгсдийн хооронд хайр бий болох уу? Main Character: + KIM JISOO + KIM TAEHYUNG HIGH RANKING --- #1 in MONGOLIA in 2.5 k stories