Kim Taehyung ----------
Ус буцалгагчаас саяхан буцалсан халуун ус авч бэлэн гоймон дээрээс хийн, халуун шоколад найруулан бага багаар уув.
Ажлын өрөөнийхөө буйданг налан суугаад өмнө минь хөглөрөх олон бичиг баримт цааснуудыг харлаа. Санаа алдсаар гоймонгоо идэж, хоосорсон савыг нь таамгаар хогийн сав руу шидчихээд хавтсан дээрээ" Санхүүгийн тайлан " гэх бичигтэй баримтуудыг ахин уншиж эхлэв.
Яах аргагүй 10 хувийн алдагдал гарсан хэдий ч учир шалтгаан нь ерөөсөө олдохгүй юм. Удалгүй Жимин шуудхан орж ирээд тэвэр дүүрэн цааснуудаа миний зүүн талд тавин:
- Юу болж байна ?
- Олдохгүй байна. Бид Европын зах зээлд амжилттай нэвтрүүлээд хагас жил болж байна. Гэтэл алдагдал хүлээгээд зогсохгүй хувьцаа урьдны байдалдаа эргэн очихгүй удлаа.
Жимин миний өрөөг эргүүлж тойруулан хараад:
- Тэхён, би ч бас зүгээр суугаагүй. Чи сүүлийн гурав хоног ажил дээрээ амьдарлаа. Одоо гэртээ харь. Би үйлчлэгч дуудаад өрөөг чинь цэвэрлүүлчихье.
Үнэхээр л нэг буланд овоорох бэлэн хоолны савнууд , тоос шороондоо дарагдсан тавиур зэргийг анзааран Жиминий мөрөн дээр зөөлөн цохиод:
- Тэг дээ, миний уншаагүй үлдээсэн зүйлсийг чи гүйцээчих. Угаасаа би бараг ойлгохгүй, учрыг нь ч олохгүй юм чинь.
Хариу хүлээлгүй түлхүүрээ шүүрэн, гэрийн зүг явав. Төв замын уулзвар дээр ногоон гэрэл асахыг хүлээн зогсож байхдаа байшингийн буланд газар завилан суух настай эмэгтэйг харлаа. Тэр ч бас над руу ширтэж байснаа амандаа ямар нэг зүйл шивнэж эхлэв. Ховсдуулсан мэт түүнээс харцаа салгаж чадалгүй ширтэж байхад ардаас дарааллан зогсох машинуудын дуут дохиогоор ухаан орлоо. Хурдхан машин замыг чөлөөлөөд, буцан эмэгтэйн байсан газарт ирвэл тэр алга.
Өөрийгөө хий зүйл харсан эсэхтээ гайхсаар гэртээ ирлээ. Үүдээр орох мөчид хатсан сарнайн дэлбээ бүхий зам угтав. Өнгө өнгийн дэлбээ байх ч бүгд яг л ижилхэн хатаж хорчийн, зүс алдан гунджээ. Түүн дээгүүр гишгэлсээр, энэ бүхэн сүүлд намайг ирэхэд зочны өрөөнд байсан цэцэгс мөн болохыг танив. Үүдний хэсгийг өнгөрөн, зочны өрөөний үүдэнд ирээд зам дууслаа.
Тэнд Жисүү хувийн хумс засалчнаасаа үйлчилгээ аван гэрийн халадтай суух бөгөөд, дөрвөлжин нүдний шил зүүсэн байв. Сүр бадруулах зүйл хэмээн сэтгээгүйд, шат руу чиглэлээ. Гэсэн ч нэг зүйл санан эргэж хараад хоолойгоо засан:
YOU ARE READING
DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]
AventuraТохиролцоон дээр үүссэн гэрлэлт аз жаргалтай төгсөх үү? Гэрлэгсдийн хооронд хайр бий болох уу? Main Character: + KIM JISOO + KIM TAEHYUNG HIGH RANKING --- #1 in MONGOLIA in 2.5 k stories