Жисүү өөр дээр нь тусах нарны хурц тусгалаас болж тухгүй гэгч нь сэрлээ. Дараа нь өөрийгөө хар торон даашинзтай байгаагаа мэдсэн бөгөөд, цаг өглөөний 09:32-г заана. Тэр угаалгын өрөө орж, шүршүүрт оров. Жисүү өнгөрсөн шөнө найзуудын хамт клубд байснаа санах хийгээд, харин үүнээс цааш мэдэх зүйл байсангүй.
Бүсгүй үсээ хатааж дуусаад, гал тогоо руугаа эргэлээ. Гэвч зочны өрөөнд унтах дүүгээ олж харах нь тэр. Гайхамшиг, тэр энд юу хийж байгаа билээ ?
Ийн бодсоор, аягатай хүйтэн ус цацахад Намжүүн даруй сэрэв.
- Эгчээ, Арай хэтэрхий юм биш үү ?
- Чи яг л үхсэн юм шиг унтдаг.
- Та ч гэсэн. Өчигдөр Жэнни эгч залгаж, таныг ирж аваач гэж хэлсэн. Тэгтэл бүр тек дэрлээд унтчихсан байгаа юм шүү.
-Ойлголоо, гэр лүүгээ явахгүй яагаад энд унтчихаав ?
-Та өнөөдөр нүүнэ биз дээ.
-Нээрээ тийм. Одоо наад буйдан дээрээсээ өндийгөөд надад туслаач.
Намжүүн үсээ гараараа сэгсийлгэсээр босч угаалгын өрөө яваад орчихов. Харин Жисүү өглөөний хоол бэлтгэж эхэллээ. Хэдийгээр тэр их иддэггүй боловч дүүдээ зориулан паста хийх аж.
Удалгүй эгч дүүс хамтдаа ширээнд суун хооллоно. Жисүү тавагтай салатаа урагш түлхэн, аягатай ус ууж эхэллээ. Үүнийг харсан Намжүүн санаа алдан:
- Эгчээ
- За.
- Тэхёны гэрт амьдарна гэхээр хэцүү байна уу ?
Жисүү хариу хэлэлгүй суудлаасаа босч, өрөөндөө орчихлоо. Түүний сэтгэл санаа хангалттай тогтворгүй байгааг Намжүүн анзаарч байв. Учир нь түүний эгч ийм үедээ хоолноо гарчихдаг зуршилтай. Тэр пастагаа орхин, эгчийнхээ өрөөний хаалгыг тогшлоо.
- Би хувцсаа сольчихоод гарна. Удахгүй нүүлгэлтийн компани ирэх байх. Чи тэдэнд зааварчилж байгаарай.
- Заавал ингэх шаардлагагүй.
Энэ удаад хаалганы цаанаас Жисүүгийн дуу чангарч багахан бухимдсан өнгөөр ярьж эхэллээ.
-Намжүүнаа, бид багадаа нийгмийн ямар давхаргад хамаардаг байлаа? Дараа нь хөрөнгө мөнгө гээчийн туйлийг үзэж яваа ч аз жаргал мэдрээгүй. Намайг сохор азанд итгэмтгий гэдгийг чи ч, би ч мэднэ. Яахав, би миний гэрлэх хүн намайг хайрлана гэдэгт итгэсэн. Одоо бодохоор инээд хүрч байна. Тэхён гэж мэдсэн бол гарын үсэг зурахгүй байх байсан юм. Гэхдээ өнгөрсөн шүү дээ. Миний хуучин төрхийг минь мэддэг цөөн хэдэн хүний нэг чи. Тэхёны хажууд би хэзээ ч муугаа үзүүлэхгүй. Бардам, үзэсгэлэнтэй, хүчирхэг хэвээр байх болно. Тийм болохоор эгчдээ санаа зовох хэрэггүй. Зүгээр л, ээжид, бага дүүд, компанидаа анхаарал тавь.
Энэ мөчид эгч дүүсийн хэн хэн нь бухимдаж байсан юм.
---
Машин аажмаар зогсоход Жисүү ирсэн газраа харвал тийм ч том биш, хоёр давхар хувийн орон сууц харагдана. Тэр хаалганы хонхыг даран хүлээлээ.
Төд удалгүй байшингаас Тэхён гарч ирэн, хаалгыг нээн дотогш орохыг урих мэт зогсоно. Жисүү дэргэдүүр нь зөрж орох гэтэл Тэхён бүсгүйн урд гаран алхаж эхэллээ. Энэ үйлдэл бүсгүйн бухимдлыг төрүүлсэн боловч тэр энэ удаад тэвчихээр шийдэн, залуутай зэрэгцэн алхана.
-Тэгэхээр, нэг өрөөнд байх тухай бодох ч хэрэггүй биз дээ. Шатаар гараад баруун талаасаа хоёр дахь хаалга чинийх. Хүссэнээрээ дахин тохижуулж болно. Хэрэгтэй зүйл байвал надад хэлээрэй.
Тэхён ийн хэлчихээд дээд давхар луу гараад алга болчихов. Жисүү нэгдүгээр давхарыг сонирхон үзэхэд зочны өрөө, зочны ариун цэврийн өрөө, гаражтай холбогдсон хаалга, агуулах, гал тогоо зэргээс бүтэх аж. Түүнд энгийн классик хэрнээ хүчирхэг аура ялгаруулах дотоод тохижилт таалагдаж байлаа.
Дараа нь тэр өөрт оногдсон өрөөг харав. Тэр даруй хөмсөг нь зангирч, амандаа бувтнана. "Ариун цэврийн өрөө, хувцасны өрөө, тагт. Гэхдээ надад таалагдахгүй байна."
Жисүү хуйлсан цаас туслахдаа өгч:
-Энэ миний хүссэн тохижилт. Дизайнер хүнд орчин маш чухал. Мэргэжлийн хүмүүсийг дуудаад энэ өрөөнд засвар хийлгээрэй. Би өнөөдөртөө Лисагийн гэрт хоночихно. Маргааш өглөө 11 цагт бэлэн болсон байх ёстой.
-Ойлголоо, хадагтай.
Харин бүсгүй байшингаас гарсан даруй өөрөө машинаа жоолодож, хотын төвийг чиглэн давхилаа.
YOU ARE READING
DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]
AventuraТохиролцоон дээр үүссэн гэрлэлт аз жаргалтай төгсөх үү? Гэрлэгсдийн хооронд хайр бий болох уу? Main Character: + KIM JISOO + KIM TAEHYUNG HIGH RANKING --- #1 in MONGOLIA in 2.5 k stories