21. Сэтгэцийн өвчтөн

265 29 2
                                    

 Kim Taehyung ------

  Хаалгыг өшиглөсөөр цагдаа нар ороод ирэв. Хийсэн зүйлдээ өөрөө ч гайхан, над руу тунгалаг нүдээрээ ширтэх Жисүү үзэсгэлэнтэй харагдана.

  Хөшөө мэт гацсан биднийг гаднаас ирсэн урилгагүй зочид холдуулав. Эмнэлгийн ажилчид хэд гурваараа ирэн Жисүүг аваад явчихлаа. Тэр хөдөлгөөн хийлгүй над руу ширтсээр л байх.

 Түүнийг авч гарсан хаалга хаагдахад л сая ухаан орж, миний нэрийг дуудах цагдаа руу харлаа. 

 - Ким Тэхён, та зүгээр үү ?

 - Жисүүг яах гэж байгаа юм ?

 - Та эхлээд тайвшир.

  Тэр хүн намайг буйдан дээр суулгахад өөр хүмүүс орж ирэн дээд давхар луу Жисүүгийн өрөө лүү явлаа. Тэр хэнийг ч өрөөндөө оруулдаггүй юм.

 - Би яг одоо тайлбар шаардаж байна.

 Миний ширүүн хоолой, нухацтай төрх, зангирсан хөмсөг, хилэнгээр дүүрсэн нүдийг харсан цагдаа үг дуугарах гэсэн ч юу ч сонсогдсонгүй. Хоолойгоо засаад арай ядан:

 - Тэр сэтгэцийн өвчтэй.

 Би шуудхан л түүнийг цохин унагав. Машины түлхүүрээ шүүрэн Намжүүний гэрийн зүг хурдаллаа. Гайхсан царайтай түүнд гацаж түгдрэн байж хэлэв. Харин дараа нь хараалын үгс, шанаадалттай хамт авсан ч ингэхийг би мэдэж байсан юм.

 Онгорхой орхисон хаалгаар нь дотогш орж үсээ зулгаах түүнийг тайвшруулахыг хичээнэ. Аягатай ус дөхүүлж өгөөд, нуруун дээр нь цохихтой зэрэгцэн түүний гар утас дуугарав. Тэр чанга яригч дээр тавилаа.

 - Ким Тэхёнтой ярих гэсэн юм. Дэргэд чинь байгааг мэдэж байна.

 - Хэн бэ ?

 - Пак Жимин.

---

 Kim Jisoo -------

 Би төөрөлдөж байна. Тэхёны хэлсэн үгс, хийсэн үйлдэл. Миний таамаг буруу байгаагүйд баяртай байна.

  Эмч нар миний хоёр талаас өргөн гарч, түргэний машинд суулгав. Энэ бүхнийг мэдрэх ч тархи минь зөвхөн ганц л бодолд бүрэн дарлуулж, ачааллаа дийлэхгүй улаан гэрэл анивчих мэт санагдана. 

  Зүүн гарын булчинд минь хурц үзүүртэй, төмөр, гадны биет нэвтрэхийг мэдэрсэн ч хөдөлгөөнгүй суусан хэвээр л. Нүд минь анилдаж, өөрийгөө ухаан балартахыг мэдрэв.

  Нүдээ нээхэд зэвхий, цагаан саарал өнгө бүхий тааз харагдлаа. Аажим байгаа газраа тойруулан үзвэл гурван төмөр ортой, харваас хүнд төмөр хаалга, хоёр жижигхэн модон цонх болон хана дагасан түгжээтэй шүүгээ байв.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now