12. Шинэ Жисүү

390 31 0
                                    

Kim Taehyung --------

Час улаан өнгийн шингэн нэг газраа тунан тогтсон байх агаад Жисүү ахин дахин тоглогдох нэг л аязыг пянз тоглуулагч дээрээс авлаа. Тэгээд өндийхөд нь би түүний өмссөн цагаан даашинзад улаан будаг шингэснийг анзаарав. Нүцгэн хөлөөрөө алхалсаар хөдөлгөөнгүй зогсох миний чанх өмнө ирэн, нүд рүү ширтэх нь тэр. Энэ уур амьсгалд огтхон ч тохирохгүй хүүхдийнх мэт гэнэн инээмсэглэл, тайлбарлах аргагүй нүдний линз зэрэг нь өөрийн эрхгүй айдас төрүүлэх аж.
Сандарлаа нуух гэж хичээвч огтхон ч биелэхгүй агаад шүлсээ гүдхийтэл залгилаа. Хар өнгөөр будсан урт хумс нь цээжээр гүйн зүрхэн тушаа зогсов. Тэгснээ чангахан дарахад үл мэдэг өвдөлт мэдрэгдэх агаад галын дөл ч царцам уур амьсгалыг эвдэн Жисүү үг хэлэв.

- Уучилж өршөөнө биз, эрхэм нөхөр минь. Эхнэрийнхээ хуучин найз залуугаар сайтар тоглосон биз дээ ? Үгүй гэвэл би гомдоно шүү. Миний өшөөг авах хэрэгтэй юм сан.

- Ч..чи солиорчихсон юм уу ? Сэтгэцийн эмч дуудах хэрэгтэй бололтой. Энэ зүйлсээ цэвэрлээрэй.

Амнаас минь гарсан үгс ердөө энэ байв. Нэг давхарын шат руу буух гэснээ буцан өрөө лүүгээ орж машины түлхүүр, утас, пальтогоо шүүрэн авч гараж руу буулаа. Жисүү пянз тоглуулагчаа тэвэрсээр өрөөндөө орсон юм.

Хамаг хурдаараа давхисаар саяхан ашиглалтанд орсон орон сууцны хороололын гадна ирлээ. Уур бухимдлаас бус айдсаас болж хэт хүчтэй цохилох зүрхээ хэвийн болгох гэсэндээ гурван тамхи угсруулж татаад 12 давхар луу шатаар өгсөв.
Таван давхарт нэгэн зарын чанартай хуудас цаас өлгөсөн байх агаад энэ Жисүүгийн ажилладаг загварын агентлагын тухай байв.

" ... Манай компаний хамгийн шилдэг дизайнер болох Ким Жисүү танд өөрийн биеэр зааж зөвлөх болно ... "

Эл өгүүлбэрийг хараад би цааш уншсангүй. Саяхан болж өнгөрсөн сэтгэлд айдас хуруулам үйл явдалын тухай бодон, Жисүүгийн этгээд зан ааш, үйл хөдлөл, дүр төрх ахин харагдана.

Ахин лээш алхахаас зүрхшээм санагдах тул цахилгаан шатанд суув. Зорьсон газраа ирэн шинэхэн, сэв суугаагүй хаалганы хонхыг дарав. Хормогч зүүн, нэг гартаа хүүхдийн зөөлөн тоглоом барьсан Хусогыг хаалга нээхэд би хоолойгоо засаад толгойгоороо дохилоо. Тэр ойлгосон бололтой цааш эргэж ороод удалгүй хувцсаа солиод гарч ирэв. Би чимээгүйхэн Хусогыг дагуулан түгжээгүй орхисон дээвэр дээр гарлаа. Нэг газар олж суугаад Prada брендийн пальтогоо ч тоолгүй хүйтэн цементен дээр хүчтэйхэн суув.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now