Kim Jisoo -------
Хоёр чемодан дүүрэн өөрийнхөө тээшийг сувилагчаар бэлдүүллээ. Энгийн өмд цамц, цагаан кетийн хамтаар өмсөөд нүүрээ хөнгөхөн будав. Сувилагчийг миний эмчилгээний бичгийг авчирахаар гарсан хойгуур захиануудтай хайрцагаа нууцлан чемоданий хамгийн доор хийлээ.
Удалгүй залуухан сувилагч бүсгүй эргэж ирэн намайг арын хаалга хүртлээ дөхүүлж өгөв. Би түүнд талархсанаа илэрхийлэн, дүүгийнхээ машинд суулаа.
- Та үнэхээр цоглог харагдаж байна, эгчээ ?
- Тийм шүү, би энд үнэхээр сайн амарч чадсан.
- Одоо хаашаа явах уу ?
- Эхлээд миний ажил дээр очицгооё. Парисд болох загварын долоо хоногт манайх оролцох ёстой. Ажил ид бужигнаж байгаа байх.
- Тэгье ээ. Уг нь тантай хамт зугаалмаар байгаа ч амжихгүй нь.
- Яагаад ?
- Өнөөдөр орой 19:00 цагт Тэхёны өргөж авсан ээж, шинэ хөрөнгө оруулагч, бас манай гэр бүлийнхэн оройн хоол иднэ.
- Хэн тийм тэнэг зүйл ...
- Жон Жонгүүг гэсэн. Бизнесмен.
- Ммм.
Би амаа үдүүлсэн мэт чимээгүй боллоо. Тэхёны компанийг сүйрлийн ирмэг дээрээс хэн нэгэн аварсан тухай сонссон ч Жонгүүг гэж мэдээгүй. Би тэр хөгийн новшид хангалттай тусалсан. Тийм байтал эмнэлэг дээр ирж намайг сүрдүүлсэн биз, арчаагүй амьтан.
Намжүүн ажилын минь доор, зогсоолд машинаа байрлуулан намайг хурдан ирэхийг хэллээ. Би толгой дохин ажилчдын хаалгаар дотогш оров. Замд тааралдсан хүмүүстэй мэндлэсээр шуудхан захирлын өрөөг зүглэлээ. Миний таамаг зөв бол яг одоо хуралдаж байх ёстой.
Хамгийн дээд давхарт цахилгаан шат зогсов. Хурлын танхимын бор өнгөтэй модон хаалгыг аажим нээлээ. Малгайгаа аван, шуудхан явсаар одоог хүртэл эзгүй байх өөрийн суудалдаа тухлав. Зарим нь шивэр авир хийх бол, захирал миний үйлдлийг дагуулан харж байгаад, угаас миний занг мэдэх тул хөнгөхөн инээмсэглэн яриагаа үргэлжлүүллээ.
- Тэгэхээр үргэлжлүүлцгээе. Энэ намар болох загварын долоо хоногт манай зүгээс нэг коллекц танилцуулах эрх авсан. Европын зах зээлд гарах маш том боломж. Илүү шинэлэг, өвөрмөц шийдэлтэй байх нь чухал. Уг төслийг Ким Жисүү ахлах болно.
- Өршөөгөөрэй.
- За.
- Их хүндтэй зүйл хэдий ч би биечлэн удирдахаас татгалзаж байна. Ерөнхий чиг баримжаа, загварын шийдэл, тусгах зүйл, илэрхийлэх мэдрэмж зэргийг зөвлөж , гарсан загваруудыг өөрийн биеэр шалган, завар хийн, эцсийн шатанд бэлэн болгоё.
YOU ARE READING
DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]
AventuraТохиролцоон дээр үүссэн гэрлэлт аз жаргалтай төгсөх үү? Гэрлэгсдийн хооронд хайр бий болох уу? Main Character: + KIM JISOO + KIM TAEHYUNG HIGH RANKING --- #1 in MONGOLIA in 2.5 k stories