20. Хайртай

297 31 2
                                    

Kim Jisoo --------

- Байна уу ?

- Уучлаарай, өөрөө Ким Жисүү мөн үү ?

- Тийм байна. Хэн бэ ?

- Ммм, дугаар андуурсан бололтой.

  Юу вэ ? Тэнэг хүнээр тоглоод байгаа юм уу ? Жаахан уур хүрж утсаа далд хийгээд нүүрээ будуулхаар ширээнд суув. Миний хажууд хоёр эмэгтэй зогсч, нэг нь үсийг минь индүүдэн, элдэв гоёл чимэглэл зүүлгэх бол нөгөөх нь нүүр будна. Би дотроо хурдхан шиг дуусгахыг л хүсч байлаа.

 Хэсэг хугацааны дараа тэднийг дараагын хүн лүүгээ явахад би өмнө минь тавиатай цэвэр уснаас балгаад, уруулаа дахин будав. Гүн хөх өнгийн хослол өмсөж, үсээ индүүдсэн залуухан зохион байгуулагч бүсгүй над дээр ирлээ.

 - Ким хадагтай намайг дагаад явна уу ?

 Тэр шатаар дээд давхар луу өгсөх зуураа надтай яриа өрнүүлэх аж. 

 - Таныг манай шоуны хаалтыг хийх болсонд маш их баяртай байна. Өнөөдрийн онцлох даашинзыг та өмсөх болно. Бас бид танд нэгийг бэлэглэнэ.

 - Зүгээр дээ, надад ч бас нэр төрийн хэрэг.

 Үнэн зүйл гэвэл захирал намайг үүнийг хийхийг гуйсан. Солонгосын хамгийн нэр хүндтэй нэг тасалбар нь 150000 воноор зарагддаг загварын ертөнцийн шоу. Харин би төгсгөлд нь гарна. Ердөө л энэ.

  Бүсгүй дээд давхарт ирэн намайг нэг өрөөнд дагуулан ирэв. Тэнд таван даашинз байх бөгөөд өөрт таалагдсанаа сонгох эрхийг олголоо. Би баруунаас зүүн тийш нэг бүрчлэн хянамгай үзэв.

 Би баруунаас зүүн тийш нэг бүрчлэн хянамгай үзэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now