Баян ба Ядуу

1.6K 52 1
                                    


Euphoria/1/

   Би түүнийг яг гурван удаа харж байсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би түүнийг яг гурван удаа харж байсан.


Нэг нь намайг Коллежийн 18 настай залуухан оюутан байхад.

Хотоос зайдуухан байх зэлүүд хээр талд хар машин тоос татуулан давхина.

-"Залуу эзэнтээн ядарч байна уу" гэж жолооч асуухад би нэг чихэвчээ чихнээсээ салгаад "Тийм ч их биш" гээд уншиж буй номныхоо хуудсыг аажмаар эргүүлэв.

Лос Анжелесаас Сөүлд шууд газардан би өөрийн төрсөн гэрлүүгээ явж байгаа нь энэ.

Биднийг гэрийн гадаа ирхэд би чихэвчээ бүр мөсөн салган машин луу чулуудчихаад "Хэвээрээ байна шүү" гэж амандаа шивнэн намайг угтах том байшин руу орлоо.

Гэрлүүгээ өгсөн байхдаа хажуугаар минь ууртай зөрөх жаал охиныг сониучирхан хараад тийм ч тоолгүй урагш явбал түүний араас "Намайг уучлаарай" гэж уйлганах өөрийн бага охин дүүгээ харлаа.

-"Энэ юун хүүхдүүдийн хачин цуглараан бэ?" гэж би гэрийн үйлчлэгчид хандан хэлчихээд "Саяны охин хэн бэ" гэхэд "Миний охин байгаа юм. Залуу эзэнтээн. Та сайн хүрж ирэв үү?" гэж Юн ноён надад бөхийхөд нь би толгой дохив.

"Тиймээ. Танай охин манай дүүтэй найзууд бололтой тийм үү" гэж намайг эргэн тойрныг ширтэн ийн асуухад "Тийм ээ. Та сайн мэдэхгүй байж магадгүй ч таныг Лос Анжелес руу явдаг жил охин минь төрсөн" гэхэд нь би тийм ч тоолгүй "Тийм үү" гээд дээш өөрийн хуучин байсан өрөөрүүгээ орлоо.

Миний өрөөг эртнээс хэдийн цэвэрлэсэн байсан тул би өөрийн ширээг давхар сайн ариутгаад гар тээшээ ширээн дээр тавив. Өөрийн хэсэг хувцасаа хальт гаргасан болчихоод, шүршүүрт орох гэснээ түр азнаад гар тээшнээсээ багийн судалгаагаа гаргаж ирэн дахин нэг шалгана.

-"Тэгж хичээж ажилсаны хэрэггүй" гэж өрөөнд минь орж ирсэн нэгэн ийн хэлсэнд би түүн рүү харвал аав над руу тийм ч таатай биш харцаар харж байлаа. Би өндийн босоод "Ирсэнээ хэлэхгүй яасан юм"

Euphoria ||JK||Where stories live. Discover now