Тунгаах хэрэгтэй зүйл
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[8сар дунд үе]Намайг нүдээ нээхэд миний хажууд Чани өчигдрийн даашинзтайгаа хэвтэж байв. Би өчигдрийн явдлыг санаж байна гэж үү? Мэдээж эсвэл үгүй. Тийм ч их биш. Өчигдөр мөрийгөө алдчихсан болохоор ямар их ууснаа л санаж байна. Харин одоогоор тодорхой мэдэж буй ганц зүйл гэвэл Чани миний хажууд жаахан хүүхэд шиг л бөх гэгч нь унтаж байна. Би орноосоо босон өчигдөр өмсөж байсан цамцны карманаасаа тамхи гаргаж ирэн асаагаад Чанигийн унтаж буйг ажиглав. Бурханы бүтээл гэдэг зүйл яах аргагүй л урлагийн бүтээл юм. Ямар ч зүйл цаг өнгөрөхөд өнгөө алдаж өмхийрч мууддаг хэдий ч миний өмнө хэвтээд бөх унтаж буй үзэсгэлэн гоо алга болон замхарна гэж төсөөлөлөлд минь ч багтаж зүрхэлсэнгүй. Түүнийг сэрээхийг ч хүссэнгүй. Харин удалгүй тэр өөрөө сэрчихээд нүдээ анивчин надруу харсанаа нүдээ том болгон орноосоо яаран босох нь тэр. Өнөөх үйлдлийг нь би ч таамаглаад амжсан байв.
-"Өчигдөр та согтоод бас мансуурчихсан байсан" намайг хөмсгөө зангидахад тэр өөрийгөө хачин утгагүй зүйл ярьж байснаа мэдэн " Би өрөөрүүгээ явлаа. Та намайг өрөөнд чинь хамт унтахыг гуйсан болохоор л унтсан юм" гээд өмсөж явсан гутлаа аван өрөөнөөс гарахад би нүд хөмсгөө атиралдуулж буйгаа л сайн мэдэж байлаа.
Түүний ярианаас өчигдөрийн үйл явдлыг хэзээ ч санах хэрэггүй шүү хэмээн дотоод сүнс минь анхааруулж байв. Хэрвээ санах хэрэг гарвал түүнийг дахиж харж чадахгүй хэрэгт хүрнэ. Би хувцсаа сольчихоод доош буухад тэнд бөөнөөрөө цуглачихсан юу ч юм ярилцаж байх бөгөөд би ч нэг их тоолгүй тэнд байсан кофеноос аваад буцаад дээш гарах гэтэл аавын нарийн бичиг над дээр хүрж ирээд "Аав чинь таныг дуудууллаа" гэх нь тэр. Би кофегоо нэг балгачихаад нарийн бичгийг даган аавын өрөөрүү яван очиход аав сандалаасаа босч ирээд хөгширч гүйцсэн сульдаа биеээсээ хамаг хүчээ гаргасан бололтой намайг алгадахад миний гарт байсан халуун кофе биеэр минь нэг асгарч авиа гаргах гэж оролдсон хэдий ч түүний алгадсанд уурсан "Яаж байгаа чинь энэ вэ" гэж үг хэлэхийн завдалгүй "Чамайг бага байхаас чинь л би үргэлж онцгой хандаж ирсэн. Асуусан бүх зүйлийг чинь биелүүлдэг, нэг үг нэг гар ч хүрж үзээгүй байхад 17настай охиныг эргүүлж явна гэнэ ээ. Завхайрах хүнээ битгий олж яд" би түүний үгэнд өнөөх биеэр минь халуу дүйгэх кофег ч анзаарах сөхөөгүй болов.

YOU ARE READING
Euphoria ||JK||
Hayran KurguҮхсэн ч харамсахааргүй жаргалтай байна гэж хэлсэн тэр үе шиг чи л надад тохирох төгс нэгэн байсныг би дахин өөртөө шивнэхдээ миний цорын ганц үнэн зөвхөн чамд хайртай байсныг ухаарна.