![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Нэг: Сүйрэл
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Би буцан унтсан байлаа. Харин сэрүүлгийн дуугаар сэрэхдээ унтраачихаад буцан Чаниг тэврэхэд тэр аль хэдийнээ сэрчихсэн нойрмог харагдахын дээр миний тэврэлтэнд илт тухгүй унтсан харагдана.-"Өглөөний мэнд" тэр над руу харан толгой дохин надаас бага зэрэг холдоход нь би түүнийг сэрсэн ч хэр нойрмог байгааг нь мэдсэн тул түүний тайван хэвтэх зайг гарган "Төрсөн өдрийн мэнд" хэмээв.
Тэр буцан надад ойртон яг л жаахан охин шиг нүдээ цавчилдуулахад нь би тэсэлгүй түүний хацрыг үнсэх гэснээ хамраараа зөөлөн илэв. Тэр бага зэрэг инээд алдахтай зэрэгцэн түүний утас хангинах нь тэр.
-"Байна уу"
-"Гэр бүл гэж хэн"
-"Ойлголоо" гурван өгүүлбэр хэлээд тэр утсаа таслахад "Хэн байсан бэ" би түүн рүү ширтсэн хэвээр.
-"Ээж" тэр хэсэг гацсанаа "Орой хамт хоол идье гэж байна"
Түүнийг ингэж хэлэхэд миний царай өөрийн мэдэлгүй хувирч байгааг би өөрөө мэдэрч яагаад тэгтлээ гонсойсон мэдрэмж авсанаа ойлгосонгүй.
Би өөрийн ийм байдлаа нууж чадаагүй тул орноос босон "Хэзээ ирэх юм"
-"Орой гэхэд ирэх л байх" хэмээн тэр мөрөө хавчин надтай адил орноос босоод өрөө рүүгээ зүглэн өөрийгөө бэлдэх гэж байгааг би мэдээд түүний ардаас бэлхүүсээр нь тэврэн" Орой чамд үзүүлэх зүйл байна" тэр над руу эргэж хараад хөлөө өргөн миний хацар дээр үнсэв.
![](https://img.wattpad.com/cover/257618857-288-k874106.jpg)
YOU ARE READING
Euphoria ||JK||
FanfictionҮхсэн ч харамсахааргүй жаргалтай байна гэж хэлсэн тэр үе шиг чи л надад тохирох төгс нэгэн байсныг би дахин өөртөө шивнэхдээ миний цорын ганц үнэн зөвхөн чамд хайртай байсныг ухаарна.