♒︎ ♒︎ ♒︎
Euphoria/3/Charmante effourbe
(Charmante effourbe- Францаар сэтгэлд ялдам хүүхэд гэх утгыг агуулна)
♒︎ ♒︎ ♒︎
Хаврын амралт дууссан бололтой солонгосын бүх сургуулиуд орж эхлэлээ.Өнөөх охин тэр өдрөөс хойш тийм ч их өрөөнөөсөө гараагүй болохоор бид бараг л ярилцсангүй. Дээрээс нь гэр халуун байсан хэдий ч би төв байрлуугаа энэ жил явсангүй нь нэг шалтгаантай байсан бололтой. Мөн эгчийн хэлсэн шиг би юу ч бодолгүйгээр түүнд хамаагүй хүрч эсвэл юм ярьж байв.
-"Ара Жиёон хоёр нэг жолоочтой явдаг болохоор уг нь өглөөний цайгаа Ара манайд ирж уудаг юм. Чамд ч гэсэн ёстой амар болчихлоо шүү дээ. Манай гэрт амьдар ч байгаа юм чинь гэрээс гэр лүү явахгүй байна" ээж инээсээр өглөөний цайн дээр ганцаараа ярина.
Харин Чанид тоож буй шинж алга урдах цайгаа ууж байв.
-"Угаасаа ээж бид хоёр чинь багаасаа сайн найзууд байсан болохоор чи намайг ээжээ гэж дуудаж ч болно шүү" харин энэ удаа тэр амандаа хальтхан инээнэ.
-"Ээж би хичээл тараад завгүй шүү. Тиймээс жолооч түүнийг л аваад явах болно. Ара бид хоёр дэлгүүр орох төлөвлөгөөтэй" Жиёон ээжийг ноолоход тэр инээмсэглээд "Тэгвэл Чаниг ч гэсэн аваад яв л даа. Найзууд болоод гоё юм биш үү"
-"Чи бидэнтэй явмаар байна уу" Жиёон эелдэг харц шидэлхэд "Мэдэхгүй ээ" тэр амандаа ийн шивнэчихээд формын хувцасаа гөвөн босов.
Тэд хичээл рүүгээ явсаны дараа би Согжин ахтай энэ тэрүүгээр жаал ажил хөөцөлдлөө. Түүний багш хийх явц нь таарамжхан байгаа гэнэ. Согжин ахыг багш болж амар жим амьдрах үйл явцыг нь ажихдаа, хамт өмгөөлөгчөөр хэрхэн нэг хэрэг дээр шаргуу ажиллаж байснаа хааяа л нэг дурсана.
Дурсах дурсахдаа үргэлж л надад ямар ч хувцас зохино гэдэг байсан хүнд хэзээ ч зохихгүй хоригдлын хувцас өмсчихөөд торны цаанаас "Дахиад энэ хэргээр оролдоод хэрэггүй" гэх өнгөрсөн явдлаа хар даран зүүдлэдэг байлаа.
YOU ARE READING
Euphoria ||JK||
ספרות חובביםҮхсэн ч харамсахааргүй жаргалтай байна гэж хэлсэн тэр үе шиг чи л надад тохирох төгс нэгэн байсныг би дахин өөртөө шивнэхдээ миний цорын ганц үнэн зөвхөн чамд хайртай байсныг ухаарна.