Халуун бие

212 19 4
                                    

   

              There's no sleep when you're in love

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

              There's no sleep when you're in love

              There's no sleep when you're in love

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



                                2сарын дунд үе

Орой хоолны цагийн үеэр би гэж нойрмог амьтан доош бууж гал тогоонд хоол идэх үү үгүй юу даа эргэлзлээ. Аавын царайг хармааргүй байсандаа ч тэр үү эсвэл хэт нойрмог байсандаа ч тэр үү. Гэсэн хэдий ч өглөө цайгаа уулгүй шууд л хувцасаа бэлдсэн хүний хувьд өлссөн гэж чигтэйхэн л амьтан байв.

Харин Чанигийн хувьд надад хоёр үг хэлчихээд буцаад орондоо шурган тухтай унтаад өгсөн хэрэг. Намайг хараад сэтгэл нь хөөрсөн бхярласан шинж нэг ч үгүй нь миний сэтгэлийг бага зэрэг өвтгөөд ч амжсан.

Намайг ширээний ард суухад аав ээжийн царай нэг л баргар. Аав хэлэх үгээ олж ядаж буй янзтай. Харин Ара Жиёон хоёрын хувьд гэвэл намайг хараад баярласан, мөн надтай юм ярих гээд хүлээгээд буй нь царайнаас нь л харагдана.

Чани оройн хоолонд бууж ирсэнгүй. Хэн нь ч Чаниг дуудсангүй. Санаж буй хүн амьтан ч алга. Бүр Чанид хоол ч бэлдээд тавиагүй аятай. Хоолны цаг дууссаны дараа би гал тогоо руу орж үлдсэн байсан стейк хэдэн ногоо тавганд аяглаад Чанид өгөхөөр гарах гэтэл аав намайг өрөөндөө дуудах нь тэр. Намайг өрөөнд ороход тэр намайг ирсэн нь зөв сонголт байсан бөгөөд одооноос хуулийн ферм дээ илүү анхаарал хандуулаад удахгүй компанид гүйцэтгэх захирлын суудал өгье ч гэж хэлэв. Өнөөх 6сарын муудалцаан надад илүү ашигтай болсонд би ч хуулийн ферм минь л хангалттай гэж хэлдэгээс хэд дахин том юм хожоод авсан юм шиг мэдрэгдэнэ.

Euphoria ||JK||Where stories live. Discover now