![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Гэрт байхын хамгийн тухгүй зүйлсүүдийн нэг нь бөөнөөрөө хоолны ширээний ард суучихаад халбага сэрээнээс өөр сонсогдох зүйлгүй чимээгүй орчин байлаа. Үүнийг аав гэр бүлээрээ өнгөрөөх ганц цаг хугацаа гэж боддогч бид хоорондоо юу ч ярьдаггүй байсан юм. Миний дургүй зүйлс энэ гэрээс бодсоноос ч олон байлаа.Харин энэ удаа тэд Америкаас зочин авчран хамтдаа хоолны ширээний ард яриа шуугиантай буй нь надад илүү заваан мэдрэмжийг өгнө. Тэр зочин нь Мисун гэдэг нь бүр ч. Аавыг тэгтлээ мэдэхгүй нь, харин бусад маань өөр хүн гэрт ирэхэд баяртай байдаг ч Чанигийн ээжийг ирэхээр тийм ч дуртай байдаггүй нь сонин. Би урдаа байх үхрийн махаа зүсээд тэдний шуугиан чимээнийг сонсолгүй, Чани руу хальт хараад өнгөрөв.
Тэр хоолондоо хүрсэнгүй. Харин өрөө рүүгээ орохын түүс болж буй бололтой.
-"Жонгүг яагаад ярианд орохгүй байгаа юм" Мисун урдаа байх дарсаа балгангаа миний Чани руу ширтэж буй харцыг мэдсэн бололтой хорлонтой гэгч нь асуугаад гэнэт л хоёр гараа агаар дээр савчуулан "Өө нээрээ юм ярьдаггүй хүнээс юу асуучихав аа, Бүр мартаж орхиж" тэр инээд алдсаар хэлэхэд бүгд л дор дороо баяссан харагдана.
-"Жон ноёнтон, Жонгүг хэзээ гэртээ ирж амьдрах болов. Уг нь хөөгдчихсөн гэж сонссон юм" энэ үед бүгд урдаа байх хэрчиж байсан махаа болиод анир чимээгүй болох нь тэр.
Чани над руу харцаа чиглүүлэн хөмсгөө зангидахад "Чиний асуудал биш байх" хэмээн аав амандаа чимээгүйхэн хэлж орхив.
-"Би саяхан дахиад өөр юм олж мэдсэн юм"
-"Амаа татахгүй юу" миний тайван хэлсэн царайнд Ээж гэлтгүй Чанигийн ч царай цонхийх нь тэр.
-"Жонгүг" аавыг үг хэлэхтэй зэрэгцэн Мисун алга ташаад "Би өөрийгөө яагаад ингэж аашлаад байгааг мэдэхгүй нь. Уучлаарай, уурлуулсан бол" хэмээн дахин урдаа байх дарсаа нэг амьсгаагаар уучихаад "Би Жонгүгт сэтгэл алдарсан болохоор тэр үү? Түүний дурласан эмэгтэйд жоохон атаархаад байх юм" түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн бүгд над руу ширтэж буйг мэдэрлээ. Хүнд амьсгаа авсаар "Өөрийгөө эвгүй байдалд оруулж ханахгүй байна уу" би түүнд удаанаар хэлэв.
![](https://img.wattpad.com/cover/257618857-288-k874106.jpg)
YOU ARE READING
Euphoria ||JK||
FanficҮхсэн ч харамсахааргүй жаргалтай байна гэж хэлсэн тэр үе шиг чи л надад тохирох төгс нэгэн байсныг би дахин өөртөө шивнэхдээ миний цорын ганц үнэн зөвхөн чамд хайртай байсныг ухаарна.