Euphoria /9/
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
-"Жонгүг ши" арагш харвал Мисон байж
байлаа. Тэр үдэшлэг аль хэдийн дуусчихаад байхад ч энд байсаар байгаа.-"Усанд сэлэх гэж байгаа юм уу? Би ч бас" тэр хамрандаа хүрээд инээмсэглэхэд "Мисон ши өөрөө ингэхэд яг ямар зорилготой намайг тойрж эргүүлээд байгаа бил ээ"
Тэр инээмсэглэсэн хэвээр. "Мисун. Хэрвээ Мисон гэж дуудсаар байх юм бол үүнийг намайг урхидах нэг арга гэж бодох нь байна. Жонгүг ши"
-"Бид зүгээр ярихаар төрлийн хүмүүс биш шиг байх юм. Би чамаас ах юмсан уг нь"
-"Тэгвэл Жонгүг ах" би түүний үгэнд ярвайгаад "Ингэхгүйгээр зүгээр л надтай юм дуугарахаа больж үз"
Үдэшлэг дуусад хоёр хоносон. Чани ойрд Жиёонтой хамт их үзэгдэх болсон.
Тэр урьдын адил надтай үг дуугарахгүй байгаа. Мөн надтай ярилцах гэж ирсэн Чой Инсун гэх залуутай байснаас хойш нэг л инээд муутай болж царай нь цонхийсон.
Юу ч санахгүй. Үдэшлэг дууссаны дараа хадам эгч ч энд зуныг өнгөрүүлэх төлөвлөгөөтэй. Би ч яахав. Түүнтэй хамт баймааргүй байгаа ч Чаниг аль болох удаан хармаар байна. Тийм тулдаа л энд үлдэж байгаа хэрэг.
Ойрдоо усанд сэлснээс залхаж буй бололтой. Эндээс бараг л 40кмийн засмал замаар явж болохоор зуны гольфийн талбай байдаг юм. Намайг 21нас хүрж байхад баригдсан санагдаж байна. Долоон сард ирснээс хойш тийшээгээ яг ганцхан удаа аавтай хамт явсан юм. Тийшээ зөвхөн томчууд л явдаг хэдий ч энэ долоо хоногийн сүүлээр дөрвөн бүл нийлж тийшээ явахаар тохиролцсон. Хүүхдүүд нь хүртэл явна гэсэн сурагтай. Чой хадагтай ажилтай болсон тул нөхөртэйгөө хот руу 5хоногоор явах болсонд Ара Чани хоёрыг ээж минь харах боллоо. Гэхдээ хараад байх юм үнэндээ байгаагүй юм. Тэд оройны 9 болж байхад орондоо орсон юм шиг болоод үүрээр гарч өглөө орж ирдэг ажилтай. Юу хийдгийг нь мэдэх юм алга. Жиёоны найз залууг үдэшлэгт харсан юм. Түүний найз залуу яг өөртэй нь чацуу насны хөвгүүн. Онцгойроод байх юмгүй. Дуулдаад байх амжилтгүй нэг залуу хөвгүүн.
![](https://img.wattpad.com/cover/257618857-288-k874106.jpg)
YOU ARE READING
Euphoria ||JK||
FanfictionҮхсэн ч харамсахааргүй жаргалтай байна гэж хэлсэн тэр үе шиг чи л надад тохирох төгс нэгэн байсныг би дахин өөртөө шивнэхдээ миний цорын ганц үнэн зөвхөн чамд хайртай байсныг ухаарна.