♫Mount EverestEuphoria/10/
Chanyeol's P.O.V
-"Эдлэнгийн хашаан дээр хүрж ир. 1цагаас" би Чани руу энэхүү мессежийг явуулчихаад утсаа газар шидлээ.
Өнөөдөр орой Чани машинд ярьсан зүйл шигээ тэр Жонгүг гэх залуутай гарж магадгүй юм шиг байна. Гэхдээ тэр намайг хэлсэн л бол миний үгэнд ордог тийм биз дээ.
Орой болсон ч тэр ирсэнгүй. 1цаг өнгөрч 2цаг өнгөрч 3цаг өнгөрч 4цаг өнгөрч үүр цайлаа. Би цус гартал хуруугаа хумсаараа урж байсан юм. Өглөө хүн бүрийн гарч ирдэг цагт би түрүүлэн хоолны ширээнд суугаад тэр хоёрын аль нэг нь гарч ирэхийг хүлээнэ. Тэр хооронд хүмүүс миний хажууд суун цайгаа ууж байв.
Бараг цаг шахмын дараа Жон гэр бүлийн тусдаа дангаар нь эзэмшдэг эдлэнгээс Жонгүг гэх өнөөх залуу гарж ирээд хоолны ширээнүүдийг харж байгаад яг миний хажууд сууж таарлаа. Би түүнийг албаар миний хажууд суусан гэж таамгалсан ч анзаарах ч сөхөөгүй Жон ноётон, Жон Жиёон хоёр миний хажууд суусан байж таарлаа. Удалгүй Жон гэр бүлийн том охин Жон Жина ч гарч ирээд миний хажууд суух нь тэр. Би Жон гэр бүлийн дунд зүгээр л гацчих нь энэ.
Ажиглавал Жон ноён юу ч дуугардаггүй. Жиёон их ярьдаг хэвээрээ. Эгч нь ч тэр.
-"Чи нөгөө ажилыг зохицуулчихсан уу" Жон ноётон өнөөх Жонгүгт чинь хандаж хэлэхэд тэр урдаа байх усаа балгалаад тоосон ч шинжгүй толгой дохисон болно.
-"Ахаа та арай л хэтэрч байна. Би өчигдөрийн гольфийн тэмцээнд таниас болоод алдчихсан санаж байна уу? Тэрнээс болоод намайг хасчихсан. Дахиад явахаар болвол ээж намайг авж явахгүй гэсэн" өнөөх Жонгүг юу ч хэлэлгүй байгаль орчныг харангаа цайгаа уусаар.
-"Ах чинь цайгаа ууж байна харахгүй байна уу" Жон ноётон ингэж хэлсэн нь хамгийн цочирдуулам зүйл байлаа.
YOU ARE READING
Euphoria ||JK||
FanfictionҮхсэн ч харамсахааргүй жаргалтай байна гэж хэлсэн тэр үе шиг чи л надад тохирох төгс нэгэн байсныг би дахин өөртөө шивнэхдээ миний цорын ганц үнэн зөвхөн чамд хайртай байсныг ухаарна.