Хэдэн долоо хоног нүд ирмэхийн зуур өнгөрчихөж. Югём үнэхээр сайн хүүхэд. Хэрвээ би ийм том нууцгүй байсан бол түүнтэй сайн найзууд болох байсан байх. Гэвч бид дотносох тусам миний худал хуурмаг илчлэгдэх магадлалтай... Тиймээс одоо түүнээс зайгаа барьж эхлэх хэрэгтэй юм болов уу?
Сургуулийн автобусанд суугаад чихэвчээ гаргаж ирнэ дуу сонслоо. Гэнэт л хэн нэгний толгой мөрөн дээр минь буух үед цочин харвал Ван Жэксон!!!
: чи юу хийгээд байгаа юм?
- 10хан минут
: больж үз. Гээд толгойг нь цохиод түлхэхэд тэр толгойгоо илэнгээ
- ийм үед охидууд ихэвчлэн юу ч хэлдэггүй мөрөө зээлүүлдэг. Тэгээд явандаа Жан Жан гээд чи мэднэ дээ.
: галзуу амьтан.. чи хар өглөөгүүр өвдөө юу? Үгүй бол Чи Жэксон биш юмуу?
- яагаад би биш гэж...
: Учир нь миний мэддэг Жэксон арай өөр хүн байсан даа
- би бол цор ганц Ван Жэксон. Өөр чи хаанаас ч ийм халуухан хөвгүүн олохгүй шүү.
: чи мөн байна. Утгагүй зүйлс ярьсаар чи ядардаггүй гэж үү?- чи нэг нууц мэдэх үү?
: ямар нууц
- Энэ чиний шинэхэн найзын чинь тухай
: Югёмын талаар бол надад хэрэггүй ээ. Чамаас биш өөрөөс нь сонсчих болохоор- гэхдээ тэр чамд ижил хүйстэн гэдгээ хэлнэ гэж бодоо юу?
: өршөөгөөрэй!!
- тэр чамд энэ нууцаа хэлэхгүй ээ.
: надад хэлэхгүй мөртлөө яагаад чам шиг хог новшид хэлсэн юм бол?
- залуу хадагтай таны үг хэллэг улам л бүдүүлэг болоод байх юм. Үнэн гэвэл ердөө л энэ. Тэр ижил хүйстэн чамайг хэзээ ч сонирхохгүй. Харин энэ зүйлийг олж мэдсэний хувьд би түүнтэй дунд сургуульд хамт сурч байсан. Тэр үед манай найзуудын нэгэнд сайн болоод их өрөвдөлтэй хаягдаж байж билээ. Үүнийг олон хүн мэдэхгүй ч чамайг мэдээсэй гэж хүссэн юм.
: энэ бүгдийг надад хэлсэн шалтгаан чинь юу юм
- зүгээр л тэрний царайнд дуралчихвал тэр буцаагаад чамайг хайрлахгүй
: бидний нэгэндээ сайн болох үгүй бас бэлгийн чиг хандлага ямар байх нь чамд хамаагүй. Бас хүний нууцыг ингэж хаа хамаагүй чалчих их бүдүүлэг гэж санагдахгүй байна уу? Дахиж хэн нэгэнд түүний талаар хэлвэл би чамайг ална шүү.
- чамайг алсан алаагүй би тийм муу хүн биш тиймээс тайвширч үз. Чи яг л охин хүүхэд шиг биш юмаа.————————————————————————
Харих замдаа дуу сонсон алхаж байтал хэн нэгэн зам хаачихлаа. Толгойгоо дээшлүүлэн харвал
: Тэсү!?
- Бэмбэм хонгор минь чамайг олох гэж үнэхээр их зовлоо шүү.
: юу хийж яваа юм?
- мэдээж өшөө авах гэж ирлээ. Чамайг эмэгтэй гэж бодон сайн байсан гэхээр хамаг бие арзайж байна. Чи хараал идсэн эрэгтэй. Гэхдээ эмэгтэй юм шиг жүжиглэдэг. Яагаад?
: ердөө үүнийг мэдэх гэж намайг хайгаа юу? Инээдтэй юм.