Нэг дэх өдөр болчихлоо. Би орой бараг унтаагүй. Жэксонтой таараад яах талаараа бодсоор байгаад..Миний бодлоор би зугтах хэрэгтэй байх, үгүй гэж үү?
Энэ боломжгүй зүйл учир нь бид нэг ангид хамт сурдаг. Гэрээсээ гараад автобусны буудал хүртэл санаа зоволт намайг дагаж байлаа. Гэвч сургуулийн автобусанд Жэксон байсангүй. Тэр үргэлж л энд байж байдаг бас намайг хараад чанга орилсоор гүйж ирнэ наалддаг сан. Гэтэл түүнд юу тохиолдоо вэ?
Автобусанд сандралтай суусан ч түүнийг байхгүй байгааг харах мөчид урам минь хугарлаа. Тэр залуу хаана байна аа.
Сургуулийн үүд ойртоход царайлаг Хонг Конг залуу харагдаж эхэллээ. Миний нүдэнд оч үсрэн өөрийн мэдэлгүй баярлан алхах хурд минь нэмэгдэв.
Тэр ч бас намайг хараад хурдан алхсаар ирээд
- Уучлаарай би өнөөдөр унтчихаж.. тэгээд шууд гэрээсээ хүрээд ирлээ. Ядаж чамайг энд хүлээх хэрэгтэй гэж бодоод..
: Чи угаасаа өглөө болгон манай зүглүү явдаг аа болих хэрэгтэй. Энэ их төвөгтэй шүү дээ.- Чи бас чиний бүх зүйл надад хэзээ ч төвөгтэй санагдахгүй.
: Ван Жэксон би маш том нууцтай тэгсэн ч
зүгээр үү?- тэр том нууцтай чинь хамт хайрлах болохоор битгий санаа зов.
: Чи яг л гэрэлт цох шиг юм. Харанхуй амьдралыг минь бяцхан ч гэсэн гэрлээрээ эцсийн мөчөө дуустал гэрэлтүүлэх адил.
- Чамаас гарамгүй нялуун үгс байх чинь ээ.
: Би ч бас гайхаж байна. Яагаад чамаас зугтахгүй хорогдоод байгаа даа.
- Чи хаашаа ч явахгүй биздээ
: Одоо бол холдож чадахгүй нь бололтой
- Тэгвэл өнөөдөр бидний нэг дэхь өдөр шүү.
: Энэ тийм ч амар шийдэх асуудал биш ээ Жэксон.
- Яагаад болохгүй гэж? Бид ахлах ангийн охин, хөвгүүн хоёр. Үерхэж болохгүй шалтгаан байгаа гэж үү?
: Хонх дуугарчихлаа анги луугаа гүйцгээе.
————————————————————————
:Ван Жэксон би гэртээ ганцаараа харьж чадна. Тэглээ ч манай ээж их аймар шүү.
Тэр хичээл тарсанаас хойш гараас минь тас атгаад гэр лүү явах замд дагаж явж байна.
- Бэмбэм надтай нэг газар луу хамт явах уу?
: Би харих ёстой байх
- гуйж байна шдээ. Энэ тийм ч их удахгүй ээ.