Маркийг өглөө явуулдаг өдөр хагассайн байсан. Би хэсэг унтаж байгаад сэрээд Жэксонг залгахыг хүлээсэн. Гэвч тэр залгаагүй би бууж өгөхийг хүсээгүй болохоор хүлээхээр шийдэж, миний зөрүүд зангийн эцэст одоо бүтэнсайны орой болчихоод байна. 5дах өдөр салахад тэр нэг л гунигтай харагдаж байсан. Хонг Конг залууд юу тохиолдсон юм бол?
Хоёр давхарт байрлах өрөөний минь цонхонд чулуу цохигдох чимээ гарахад би цонх луугаа очлоо. Нээж үзвэл хоёр хоног алга болсон найз залуу минь доор зогсож байв.
Би хурдхан шиг хувцасаа өмсөөд ээжид мэдэгдэхгүй яаж гарах талаар бодсоор. Үнэндээ байшин маань залгаа том модтой учир мод дамжин бууж болох юм байна. Ингэж бодоод цонхоороо буух гэтэл, өөдөөс Ван Жэксон тэр модыг ашиглан дээш авирсаар цонхонд минь тулсан байлаа.Миний баатар хүрээд иржээ. Цээжинд минь дулаан зүйл орчихов уу гэлтэй төөнөн.
Харин царай луу нь ойртон эгцэлж харвал тэр үнэхээр их уйлсан бололтой нүдэн хавдаж одоо ч нулимс аадар шин урсана.Түүнийг татаж оруулаад өөд өөдөөсөө харан зогслоо.
: Жэксон, юу болоо вэ?
- Би чамд дэндүү дэндүү их хайртай.
: Би мэднэ, тэнэгхэн минь.
- Гэхдээ чиний инээмсэглэл... тэр инээмсэглэл. Миний хэзээ ч харж байгаагүй тийм гэхийн аргагүй үзэсгэлэнтэй бас чөлөөтэй дүр төрх. Чи миний хажууд тийм байдаггүй.
: Жэксон боль
- Үгүй ээ чи үргэлж биеэ барьсан бас их ууртай байдаг. Чи Маркийн хажууд жаргалтай харагдсан. Чи түүнд хайртай байх. Тэгэхээр би ингэж хэлэхийг үнэхээр хүсэхгүй байгаа ч хэрвээ чи хүсвэл Марк луу явж болно шүү.
: "Жэксон амаа тат. Тэр миний үеэл шиг л хүн харин чи бол миний хайртай хүн. Үүнийг хэд хэлүүлэх гээв. Би юу гэж ахтайгаа байдаг шигээ чамтай байх юм. Чи үргэлж намайг догдлуулдаг тийм байхад би яаж хэвийн чиний хажууд явах юм. Би үргэлж чиний хажууд сайхан харагдахыг хүсдэг. Хараал ид чи үнэхээр тэнэг амьтан. Энэ олон удаа хэлээд байхад чи миний хэлсэн үгнүүдийг хаа нэг тийшээгээ шидээд байсан юм уу? Би үнэхээр ууртай байна. Яаж ийм тэнэг зүйл яриад зогсож байгаа найз залуудаа уурлахгүй байх юм. Чи бол усан тэнэг. Одоо яасан салмаар байна уу? Чи үүнийг хүсээ юу? Тэгвэл битгий горьд чи минийх. " нэг амьсгаагаар бараг хэлсэн байх. Үүнийг минь сонссон Жэксон бүлтгэнэн юу гэхээ мэдэхгүй зогсох бол би түүнийг татан уруул дээр нь үнслээ. Энэ урьд урьдаахаасаа өөр үнсэлт байсан.
Энэ бүхний дараа Жэксоны хэлсэн үг
" Амттай юм аа. Чиний уруул". Тэр ингэж хэлэв үү гүй юу шууд намайг хүчтэй татан гүн бүүр гүнзгий үнсэнэ. Тэгээд арай ядан агаар дутагдан салсан хойно өөрийнхөө биег надтай цавуугаар наасан мэт тас тэвэрч байлаа.Тэр тэврээд л байсан, тэврээд л. Хэсэг хугацааны дараа чихэнд минь " Алдчихлаа л гэж бодсон тэгээд үнэхээр их айсан. Зөндөө санаад ирж уулзмаар байсан ч, залгаж ярьмаар байсан ч айсандаа надаас салья гэж хэлэх вий гэж айсандаа чадаагүй юм. Би чамд зүрхээ гаргаад өгч чадахаар их хайртай. " энэ залуу дахиад л уйлаад байна уу? даа.
Хэн ч түүнийг харсан хүчтэй, харизматай царайлаг юунд ч үл дийлдэх өсвөр насны хүү. Тэр сургууль даяар од. Бас спорт, дуу хөгжим бүүр хичээлдээ ч сайн. Бүгдийн хүслэн болсон Ван Жэксон.
Гэхдээ миний мөрөн дээр уйлж байгаа залуу ганцхан миний мэдэх хартай бас эгдүүтэй миний найз залуу.
:Жэксон одоо чи явсан дээр байх.
- Өө тийм байна хэтэрхий орой болчихож
: Танайх манайхаас хол биздээ?
- Зүгээр дээ. Ажил дээрээ очоод хоночихно.
: За тэгвэл явдаа. Маргааш сургууль дээр уулзая. Бас өдөр Марк буцаж байгаа чи хамт онгоцны буудал явах уу?
- Тиймээ, Хадам ахыг гаргаж өгцгөөе.
: Чи саяхан л намайг Маркад өгөөд байгаагүй билүү. Одоо тэгсэн хадам ах.
- Би хэт сэтгэл хөдлөлтэй хандсан байж. Үнэндээ тэр дажгүй залуу шиг санагдсан.
: Би та хоёрыг сайн найзууд болж чадна гэж бодож байна.- Ингэхэд би чамд зайрмаг авсан гэсээр цүнхнээсээ хайрцагтай том зайрмаг гаргаж ирлээ.
: Энэ үнэхээр их юмаа. Гэхдээ л таалагдаж байна.
- Марк та хоёрын яриан дундаас чамайг ванилтай зайрмаганд дуртай гэдгийн мэдсэн юм.
: Тиймээ би их дуртай.
Би зайрмагыг задлан доторх халбагаар нь нэг том халбагдаад амандаа хийтэл Жэксон гэнэт л эрүүнээс минь бариад уруул дээр минь үнсэж эхлэв. Түүний хэл ам луу минь нэвтэрч хүйтэн зайрмагийг бид хамтдаа хайлуулж байлаа. Миний нүд томрон түүнийг түлхэх гэсэн ч тэр холдож өгсөнгүй. Харин ч илүү ойртон шунаглан амнаас минь зайрмаг иднэ. Зайрмаг дуусах үед Жэксон миний гараас халбага аваад өөрөө бас нэг том халбагдаж амандаа хийгээд үргэлжлүүлэн үнсэлцэв. Энэ үнэхээр догдлом бас чихэрлэг байсан. Жэксон харин
" Аргагүй чи үнэхээр л амттай юм аа... үүнээс цааш хэний ч ванилтай зайрмагийг идэж болохгүй шүү. Энэ Марк байсан ч хамаагүй" хүүхэд шиг үгсэд нь инээлд алдаад түүний хацар дээр нь үнсээд цонхоор гаргаж өглөө.Нүд анилдсаар байгаад л нэг юм бичлээ. Энэ хэсэг богино санагдаж магадгүй ч хайрлаж өгөөрэй. Дараа дараагийн хэсгийг хурдан бичэхийг хичээнээ. Баярлалаа