-чи төрөх ёсгүй байсан юм- би зөвхөн охин хүүхэд л хүсэж байна.
- эрэгтэйчүүд бүгд новш
- ээжээ гэж дуудах хэрэггүй. Бохир заваан эрэгтэй.
- энэ даашинзыг өмс
- чи одооноос эмэгтэй хүүхэд
- битгий ийм болхи бай
- охин хүүхэд ингэж алхдаггүй юм.
.
.
.Би эрэгтэй болж төрсөн харин ээжид минь би таалагдадгүй.. Би түүний төлөө эмэгтэй болсон.
Нарны туяа нүүрэн дээр тусах үед нүдээ алгуурахнаар арай ядан нээсээр сэрлээ. Орноосоо арай хийж босоод угаалгын өрөө орон толинд өөрийгөө харна.
Би бол БэмБэм.
Царайгаа хэсэг ажиглан хэзээ энэ эмэгтэй гэх тамын амьдралаас салахаа мэдэхгүй байгаа ч би үнэхээр залхаж байна. 3настайгаасаа хойш би эсрэг хүйстэнийхээ дүрээр амьдарч эхэлсэн. Цэцэрлэг, Бага сургууль, Дунд сургууль.
Би санаандгүйгээр 2 удаа эмэгтэй биш гэдгээ хүмүүст мэдэгдэж байсан. Тэр болгонд бид нүүдэг. Эхлээд бид бидний төрөлх улсаас нүүж Солонгост ирсэн. Тэр үед хүмүүс ээжийг сэтгэцийн өвчтэй бас намайг асран хамгаалах боломжгүй гэж үзсэн болохоор бид зугтсан. Харин сүүлийн удаагийнх 3сарын өмнө болсон. Тэгээд бид тэндээс нүүж Сөүлийн Ду Бунду хороололд ирсэн. Ээж минь хангалттай мөнгөтэй тиймээс бид одоо шинэхэн тохилог байшиндаа ороод хэдхэн хонож байна. Өнөөдөр шинэ сургуульд орж байгаа анхны өдөр.
Миний гадаад төрхийн хувьд:
Мөрөө жаахан давсан бор үстэй.
V хэлбэрийн шөвгөр нүүр.
Бамбагар улаан уруул
Шулуун хамар
Нарийн туранхай бие
Цагаан арьс..... би энэ бүгдийг үзэн яддаг.Яг л ээжийн минь хүсэл шиг миний бие эмэгтэй хүн шиг. Бас шингэн нарийн хоолойтой. Би хүссэн ч эдгээр зүйлс өөрчлөгдөхгүй.
Би эмэгтэй хүн шиг харагдах толины тусгалаа одоо хамгийн ихээр үзэн ядаж байна. Дотроос минь намайг холгох жинхэнэ БэмБэм ч одоо залхаж... усанд орж гарж ирээд би байдаг л зүйл шиг үсээ янзалж нүүрээ будна. Гэрийн унтлагны улаан даашинзаа тайлан эвхэж тавиад