Нууцаар үерхье

11 3 7
                                    

Тэр үерхье гэсэн. Би зөвшөөрсөн. Бас үүнийгээ нууц байлгахыг хүсэхэд тэр толгойгоо итгэлгүйхэн дохиж, бага зэргийн гунигтай нүдээр " Чи надаас ичээд байгаамуу"гэж сул дуугаар асуулаа.
Харин би энэ асуултанд нь цочиж шууд л эрс эсэргүүцэн " гол асуудал чамд биш надад байгаа..чи..чи бол хамгийн царайлаг найз залуу".
Жэксоны нүүрэнд инээмсэглэл гэнэтхэн дүүрч орхисон нь Царайлаг гэдэг үгэнд үү? Найз залуу гэх үгэнд үү? гэдгийг мэдэхгүй ч тэр одоо жаргалтай байна. Тэгээд цэцэрлэгт хүрээлэнгийн сандалнаас огцом босоод " Тэгье. Нууцаар үерхье. Тэгвэл илүү сонирхолтой шүү дээ."

———————————————————————-

Бид үерхэснээс хойш тэр бүр л хүүхэд шиг болчихсон доо. Гэрт хүргэж өгөх гээд урвайчихан,  өдөрт ядаж нэг удаа хацар дээр нь үнсэхгүй бол өөрт нь дургүй хэмээн гомдолно. Гарнаас минь хөтөлж үе үе тэвэрч аваад хошуугаа цорвойлгоод л..
Үнэндээ энэ хүүхэд шиг залуу намайг өөрчилж дуусахгүй нь. Нүүрэнд минь үргэлж инээмсэглэл тодорч үе үехэн тэрний гаргах галзуу үйлдлүүдэд пир хийтэл инээж явах болсон.

Лабраторын хичээл дээр багаар хувиарлахад Жэксон хамгийн түрүүнд чангаар "Багшаа би Бэмбэмтай баг болмоор байна" гээд орилон хэлэхэд багш " Айгүү манай Жэксон түүнд сайн юм уу?" хэмээн хайрласан өнгөөр асуухад тэр хэсэг чимээгүй байснаа " үгүйсгэхгүй ээ" гэж олон нийтэд сэтгэлээ илчилчихэв. Ангийхан шивэр авир хийн шуугилдах бол ганцхан Югёмийн царай бараан уруулаа хөнгөхөн
өргөөд над луу огцом харлаа. Энэ үед миний нууцыг мэддэг Югёмийн хоосон харц намайг царцааж орхив. Өмнө нь хүмүүс мэдвэл дахиад л өөр сургуульд шилжихэд болох байсан бол одоо надад үнэт хүн гарч ирсэн учир...
хэзээ нэгэн цагт мэдэх нууц хэдий ч би хэсэгхэн хугацаа сунгаж түүний хайранд живмээр байна. Тэр хэсэг хугацааны төлөө би Югёмийг хүртэл алахад бэлнэ. Аймшигтай болов ч би Жэксонд үнэхээр гүн дуралчихаж..




Хичээл тараад би Жэксонд өнөөдөр хамт явж чадахгүйгээ хэлээд гунигтай царайтай нь хамт үлдээв. Дараа нь хаа сайгүй Югёмийг хайж байгаад түүний хоосон харцтай дахин тулгарлаа. Яг л намайг хүлээж байсан аятай байх тэр дагаад яв гэх шиг харж зогсож байгаад алгуурхан эргэж урагш алхах явцдаа ардаас нь явж байгаа эсэхийг минь шалгаж хааяа хааяа нүдээ хойш явуулна.

Тэгсээр сургуулийн арын талбай өнгөрч ханаар хүрээлэгдсэн буланд ирлээ. Хэнд ч сонсогдохгүй ярихыг хүссэн хүмүүст зориулсан бололтой. Тэр нэг ч авиа гаргалгүй энэ хүртэл ирсэн ч гэнэтхэн л намайг хана луу түлхэн өнөөх хоосон харцаараа шарна. Түүний хоосон нүд намайг нэг бол чичиртэл минь дааруулж үгүй бол хөлсийг минь цувтал халууцуулна. Яагаад хананд шахаснын ойлгож амжаагүй байтал " Яагаад тэр гэж? Ядаргаатай Хонг Конг залуугийн юун сайхан гэж чи түүнд зөвшөөрч байгаа юм бэ?"

Хөөрхөн залууWhere stories live. Discover now