Марк яваад 3долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд олон зүйлс болсон. Жэксонтой бүтээсэн дурсамж, тэрний утгагүй хардалтууд.
Удахгүй сургуулийн нэрэмжит баяр болох болохоор ангийхан тэнд бүжиглэх бүжигээ бэлдэнэ. Үүнээс зугтах нүх байсан бол шуудхан л гүйгээд орчихмоор байна. Гэвч манай анги 6хан охинтой учир боломжгүй.
Анги болгонд байдаг өөрийгөө гүнж хэмээн боддог охин байдагдаа тэр самбарын өмнө утгагүй зүйлс ярингаа биднийг удирдахыг оролдох нь инээдтэй. Эхнээс нь хос болгоод сургуулийн баярын хаалтын цэнгүүнд оролцох бөгөөд энэ нь хүн бүрийн дурладаг цагаан бүжиг байх юм гэнэ.
Албан хүчээр 4охин, өөрийн хүслээр өнөөх гүнж дагуултайгаа ингээд нийт 6.
Харин хөвгүүдийн хувьд өөр байна. Тэд хүсвэл орно үгүй бол яваад өгч болно. Эхнээсээ цүнхээ аван гарах тэдний дунд Жэксон байсангүй. Учир нь би байгаа учир тэр ч бас энд байж таарна. Миний хос болохыг хүсэх нь баараагүй.
Ихэнх хөвгүүд явж хэдэн хөвгүүд үлдэж, тэд ч бас явахаар зэхэх бол самбарын урд байсан охин сандарсандаа хаалга луу гүйж таглан зогсоод " 6хос гарах ёстой, хөвгүүд дутчихлаа. Та нар орохгүй бол манай ангитай хариуцлага тооцно" тэр энэ мэтчилэн олон зүйл яншисаар Жэксоныг оруулаад 6хөвгүүн авч үлдэж чадлаа. Энэ дунд Югём зогсож байгаа нь харааг минь татаж чадав.
Ингээд албан хүчээр 5нь хөвгүүн, нэмэх нь Ван Жэксон. Нийт 6.Бэлтгэл эхэлж охидууд эхний хэсгийг хийхээр болоод нэг нэгээрээ бүжигээ давтан биеэрээ харуулна. Энэ дунд эв дүйгээ олохгүй тэнүүчлэх миний будлиан үргэлжилсээр эцэст нь нөгөө охин чинь " Чи ямар эвсэлгүй юм бэ? Эмэгтэй мөн юм уу?" гэх нь тэр.
Гэнэтхэн Югёмийн ууртай хоолой түүн лүү чиглэж " чи өөрөө харин бүжиглэж чаддаг юм уу? Юу хийгээд байгаа юм? Хэн эмэгтэй биш гэхийн яг эмэгтэй байхад. "
Югём намайг хамгаалахыг хүсч л дээ. Ван ноён харин өөр бодолтой байгаа бололтой." Ямар чиний найз охин биш дээ, яагаад өмөөрөөд байгаа юм." Жэксоны сулхан хэрнээ тод үг дуулдав.
Югём хариулах аятай " Миний найз охин болох эсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ"
Жэксон энэ удаа босож зогсоод хажуудаа байсан ширээг хөлөөрөө хүчтэй түлхэн унгаагаад " Яа Ким Югём"
Югём өөдөөс нь орилох биш тайван харцаар үгээ салган хэллээ.
" Бас л орилож байна. Яг л сармагчин шиг"