2. На Жэминаас л боллоо

348 44 13
                                    

2021.02.05

Жэннигийн талаас

Солонгост ирээд аль хэдийн арав хоног өнгөрчээ. Ирсэн өдрөөсөө л бэлтгэл хийж эхэлсэн. Өнгөрсөн өдрүүдэд Мэри эгч бид хоёр илүү их бэлтгэл хийдэг. Учир нь бид хэдийн дебют хийгээд, нэлээд нэр хүнд бүхий хамтлагт орж байгаа болохоор л хэд дахин хичээж байгаа.

"Хоёулаа харих уу?" Мэри эгч ядрангуй гэгч нь ийн асуухад нь цаг харвал шөнийн гурван цаг өнгөрч байлаа. Толгой дохиод "Тэгье. Та нэлээн ядарсан харагдаж байна." гэхэд нь тэр инээвхийлэн "Үнэндээ ядарч байнаа. Чи ядрахгүй байна уу?" хэмээн залхангуй асуухад нь толгой сэгсэрвэл Мэри эгч шоолох аятай инээх аж.

Бэлтгэлийн өрөөнөөс гаран цахилгаан шат руу явж байтал ард нэлээд чанга дуу гарахад бид хоёр бие нь рүүгээ харж байгаад арагш эргэн хартал EXO-гийн гишүүд байлаа. Хоёулаа инээе гээд инээж чадахгүй амаа жимийн хараагүй юм шиг царай гарган эргэж харав.

"Мэри, Жэнни юу даа?" Бэкхёний хоолой байна. Хоёулаа мэдээгүй аятай эргэж харан мэндлэхэд Чанёол "Манай макне нар ямар орой гарч байх юм? Ах нар нь хүргээд өгөх үү? Хар шөнөөр та хоёрт унаа олдоно гэж худлаа л байлгүй." гэхэд нь хоёр бие рүүгээ харж байтал Кай "Хүргээд өгье өө. Та хоёроос хариулт сонсохгүй." гээд инээнэ.

Би ч азтай хог юмаа? Бүхэл бүтэн ЕХО хамтлагийн гишүүдээр хүргүүлэх гээд л. . . Цахилгаан шатанд суухад Сэүн "За хэн нь хүргэж өгөх үү?" гэхүл Чанёол "Бэкхён бид хоёр хүргээд өгье өө. Энэ үглээ, aespa дорм хоёр ойролцоо юм чинь. Би энэ гурвыг замдаа буулгачихъя." гэлээ. Өө, би чинь бүр зүгээр ч азтай биш аз од юу байдаг юм бүх юмтай хог байна шт.

Компаниас гарахад Бэкхён "Нааш ир! Чанёолын машинд орж байгаад гоё юм идэцгээе! Энэ дэлдэнгийн машинд их олон зүйл бий." гээд зальтай гэгч нь инээн бидний урд гаран гүйв. Ядрахгүй байгаа юм байхдаа? Гэтэл Чанёол хажуунаас "БЁН БЭКХЁН АВЧ ИДЭХ ЮМ БОЛ БИ ТАНАЙ ГЭРИЙН БҮХ ХҮНСИЙГ ИДНЭ ШҮҮ!!" гээд араас нь гүйлээ. Өндөр хүн гүйх ч эвгүй харагддаг юм байна шүү. . .

Бид хоёр тэдний араас очиход Чанёол ах Бэкхён ахын хоолойг боогоод "Одоо би танай гэрийн бүх юмыг авнаа." гэхэд өнөөх нь "ЧИ ЧАДАХГҮЙ ЭЭ!!! МУУ ДАМБО!!" гээд л хэрэлдэнэ.

Мэри эгч бид хоёрыг анзаарсан тэд ноцолдохоо болин их л эелдэг гэгч нь суугаарай гэв. Хэлсэн ёсоор нь машинд суувал Чанёол ах машиндаа үнэхээр хайртай нь мэдэгдэнэ. Учир нь ормогц сэнг хийсэн жимсний үнэртэх ба хог лав нүдэнд үзэгдсэнгүй.

Idols LoveWhere stories live. Discover now