Бичээчийн талаас
Охин компани руу ороод цаг гаран болов. Эгч нар нь сүүлдээ гайхан тэд дотогш явж орлоо. Гэтэл цахилгаан шат гацсан буйг олж харах аж. Тиймдээ тэд тэгтэл тоолгүй хүлээлгийн суудал дээр суун Жэнниг хүлээнэ.
"Жэнни хаана байна?" Сүманийн хоолой гарахад охид бүгд түүн дээр анхаарлаа хандуулсан байх агаад НинНин "Жэн, утсаа орхичихсон гээд явсан. Харин одоо болтол байхгүй л байна. Цахилгаан шат гацчихсан болохоор аль нэг давхарт нь суугаад амарч байгаа байх." ийн тоолгүй хэлсэнд Сүман орилчих нь тэр.
Ойр орчимд байсан хүмүүс бүгд түүн рүү гайхан харах боловч Сүманд энэ тийм ч хамаатай байсангүй. Учир нь тэр яг одоо галзууртлаа уурлажээ. Хэн ч хөгшин эрийг ингэтлээ уурлаж буйг харж байсан удаагүй тул ихээхэн гайхширна.
"Би хэлсэн биздээ? Ий Жэнниг ганцааранг өөрсдөөсөө ганц ч метр холдуулж болохгүй гэж зөндөө анхааруулсан байхаа? Гэтэл бүхэл бүтэн яваад нэг цаг болоход тоолгүй ийн сууна гэнээ? Яг одоо бүгд Жэнниг хай! Хэрвээ миний охин энэ компани дотор байхгүй бол та нартай бүгдэнтэй чинь яриатай шүү! ХАМГААЛАГЧИД!!! Ий Жэнниг хайцгаа!!"
Компани тэр чигтээ хөдөллөө. Зөвхөн балчир охиныг хайхын тулд. Гэвч Жэнниг бүхэл бүтэн гучин зургаан давхар компаниас хайгаад олсонгүй. Олоогүйд Ий Сүман бүр ч их уурлаж. Түүний дотор бараг л дэлбэрч байна уу гэлтэй л харагдана.
"МИНИЙ ОХИНЫГ ОЛ!!! ХЭРЭВ ОХИНЫ МИНЬ ҮСНЭЭС ГАНЦ Л ШИРХЭГ ҮС УНАСАН БАЙВАЛ БИ ҮХЭЖ Ч ЧАДНА ШҮҮ!!"
Сүман юунд тэгтлээ охинд өөрийн хүүхдээс ч илүү анхаарна вэ? Яг яагаад? Юуны төлөө тэр вэ? Бусдыг нь тэгтэл тоодоггүй атал энэ охиныг яагаад ингэтлээ их хайрлана вэ?
"Цагдаад мэдэгд! Хурдал!" захирал ийнхүү тушаав. Тэдэн дундаас Вонбин маш их санаа зовж буй харагдана. Гэнэт тэр нэг зүйлийг санав болтой B1 давхар руу хамаг хурдаараа гүйх аж. Түүний араас Жэмин, Тэюун, Лукас гурав гүйх бөгөөд Вонбин хяналтын камерын өрөө рүү орон шууд л ажилчныг нь босгон өөрөө суугаад камерын бичлэг хайж эхлэх нь тэрээ.
Бүхий л бичлэгийг шалгахад ганц л газрын камерын бичлэг олдсонгүй. Арван дөрвөн давхрын бүх камерын бичлэгүүд байсангүйд бүгд сэжиг авчээ. Тиймдээ ч тэр үү тэд шууд л арван дөрвөн давхар руу яарцгаах аж.
![](https://img.wattpad.com/cover/258968350-288-k195088.jpg)
YOU ARE READING
Idols Love
RomantikБи энэ амьдралыг сонгосондоо яасан ч харамсахгүй. . . (Жич: Энэхүү бичвэрт өрнөж буй үйл явдал бүр бүгд зохимол ба эсрэг дүрд орж буй хүмүүст миний дуртай айдолууд байсан ч хамаагүй эсрэг дүрд оруулж байгаа учир эсрэг дүрд орсон гэж уурлахгүй байхыг...