3. Миний босс болох уу?

276 37 40
                                    

"Би танд төвөг удчихлаа дөө." гээд доошоо харахад Вонбин толгой сэгсрээд "Яалаа гэж дээ. Зүгээр болохоор санаа зоволтгүй. Эгч нар нь дуудаад байх шиг байна. Яв даа. Дараа уулзъя." инээхэд нь түүнд баяртай гэж хэлээд эгч нар руу гүйв.

Очив уу үгүй юу Винтер эгч нудрах нь тэр. "Эгчээ!!" ёолон орилвол "Охин хүүхэд байж эрэгтэй хүнтэй ноцолдоод л. . . Ичээч чи!" зандрахад нь мууран нүд гарган өөдөөс нь харвал няслана. Өвдөлтөндөө ёолон духаа барихад Карина эгч "Чи нээрээ яг эмэгтэй хүн мөн үү? NCT-д дебют хийх үү? Эгч нь багшид хэлж байгаад чамайг эрэгтэй хамтлагт дебют хийлгээд өгье. Ядах нь ээ сайхан нэр төртэй ноцолдсон ч хөвгүүдийн хамтлагт байгаа юм чинь гээд сэтгэл амар шт." инээсээр хэлж дуусахад нь муухай харчихаад сармагчин гүйлт хийгээд урд нь гаран гүйлээ.

"ИЙ ЖЭННИ БИ ЧАМАЙГ БИТГИЙ ТЭГЖ ГҮЙЖ БАЙ ГЭЖ ХЭЛДЭГ ШҮҮ!!" хөөрхий муу Жизель эгч минь хойноос ийн орилсоор хэлсэн ч би тоосон ч үгүй үргэлжлүүлэн гүйв. Надад үйлчлэхээ больсон л байхгүй юу.

Кафед орж ирэхэд Red Velvet-ийхэн байсан юм даа. Бурхан минь гэж. Тэд ийм хөөрхөн хэрэг үү? Тэр Сылги, Вэнди хоёр яасан хөөрхөн юм бэ? Би эрэгтэй байсан бол шууд найрах байсан байхаа. Бараг эмэгтэй хүн ч хараад дурлахаар юм гээч.

Хэн нэгэн дагздаад авахаар яг хэрүүл хийх гээд л эргээд харсан чинь Сэүн ах байв. Энэ хүн бол бүр үнэхээр тулчихсан мэдрэмжгүй юм байна. Мэдрэмжгүй У Сэүн.

"Чи чинь мэдрэл юмуу? Хүүхэд дагздаг нь яаж байгаа юм?" Бэкхён ахыг ийн хэлэхэд Сэүн ах хэлээ унжуулан "Би Жуи гэж бодсон юмаа." гэх ажээ. Тэгсэн Шиүмин ах толгой сэгсрээд "Чамтай бол хэн ч суухгүй байхаа?" гэснээ нэг зүйл санасан аятай "Нээрээ Жүри Жисүг өнөөдөр авчирна гэсэн." гэлээ.

Жүри, Жисү гэдэг нь хэн юм бол? Чэнийн эхнэр, охин юм байх даа?

"Та уучлалт...." үгээ дуусгах гэтэл Чанёол ах ам дараад "Болохгүй шүү. Дахиад сар цэвэрлэгээ хийхээр болчихвол яах юм?" гээд өөдөөс малийхад нь нүдээ эргэлдүүллээ. Тэгсэн "Ах нь дүүдээ юм авч өгнөө. Сонгочих." гэхээр "Яах юм бэ?" гэснээ инээн "Ингэнэ гэж бодсон уу? Үгүй шүү. Энийг авъя." гээд нэг бялууруу заахад Чанёол ах хар картаа гаргаж ирэн өөрийнхөө авах юмыг аваад төлбөрөө төлөв.

Жаргалтай хүн чинь суудал руу явж байтал Чанёол Red Velvet-ийн гишүүдийн сууж байсан суудал руу намайг дагуулаад явчих нь тэрээ.

"Сайн байна уу?" даруухан царайлан мэндэлвэл Вэнди намайг харж байснаа "Саяны Жэминтэй зодолддог хүүхэд үү дээ?" гэлээ. Ичиж үхэх нь ээ. . . Яагаад заавал тэрийг яриад байгаа юм бэ?

Idols LoveWhere stories live. Discover now