4. Холдож болохгүй

262 36 1
                                    

2021.02.14

"Өнөөдөр валентин шүү дээ, хонгоруудаа!" НинНин эгч үсрэн ийн хэлэхэд би тоосон шинжгүй "Үхсэн ламын төрсөн өдөр үү?" гэхэд над руу муухай хараад цамцаа шиднэ. Гэтэл хаалга онгойгоод менежэр ах орж ирээд уулзалт руугаа явахыг сануулан гарцгаалаа.

Өнөөдөр music video-ныхоо тухай ярилцана гэсэн. Догдлоод үхэх нь ээ. Хурлын өрөөнд ороход Канта ах, багш, Чанёол ах болон бусад арын ажилчид байсан юм. Тэдэнтэй мэндлээд суудалдаа сууцгаахад багш яриагаа эхлүүлэв.

"Арын дэвсгэр болон яг ямар өнгөнүүдээр тулгуурлмаар байна? Та хэдэд бодсон юм байна уу?" хэмээн график дизайнер ах ийн асуувал Карина эгч тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирэн "Ер нь цэнхэр болон ягаан зэрэг өнгөөр давамгайлуулъя гэсэн бодолтой байна. Энэ бид зургаагийн гаргасан загварууд." гээд таблетаа телевизтэй холбон бусаддаа харуулахад Чанёол ах "Дажгүй л юм. Гэхдээ энийгээ илүү технологи тал руу чиглүүлвэл яаж байна? Та хэд бүгдээрээ æ хүнтэй шүү дээ. Яг түүгээрээ илүү оруулвал илүү зохимжтой гэж бодож байна."

Энэ мэтчилэн гурван минут орчмын MV-гийн тухай бид бараг л дөрвөн цаг ярилцсан юм. Эцэст нь бүх зүйлээ бэлэн болгон хурлын танхимаас гарцгаав.

Суудлаасаа өнгийн нэг сайхан суниатал "Эмэгтэй юм байж ямар муухай юм бэ?" На Жэмин. Миний амьдралын ёстой хамаг муу муухай бүхэн. "Хөөе, би зүгээр л суниаж байна! Суниахад бас гоё сайхан гэж байнаа?" ёжлон асуувал тэрээр толгой дохино.

Энэнтэй ч юу ярихав дээ? Хайран шүтэж байсан гурван жил минь. Одоо зүгээр л Вонбинийг л шүтэж амьдарнаа. . .

Хажуугаар нь зөрөн гарахдаа зүгээр ч гарсангүй. Мөрлөтөл араас орилсоор үлдэх аж. Ёстой төвөг л байна даг. Эгч нарын урд гаран дэвхцэн явтал Мэри эгч битгий гүй гэж нэг орилох бол Карина эгч уналаа гэж нэг орилож байлаа.

Яг Карина эгчийн хэлснээр угаасан шалан дээр халтираад өгзгөөрөө газар ПАД! Миний муу өгзөг надад одоо үнэхээр их гомдож байгаа байх даа? Хөөрхий минь. Арай л их унаад байна уу?

"Би чамд хэлсэн шт! Битгий гүй гээд байхад!" гээд л Мэри эгч татаж босгонгоо үглэх бол Карина эгч хувцас гөвөнгөө "Уналаа гээд байхад дэвхцээд байсан." ёстой хоёр талд үглэж өгөх нь тэр.

Чихээ даран "Бла бла бла. Ямар их үглэдэг юм бэ? Миний чих бүр салаад явлаа." гэхүл тэд шоолон инээхэд Жизель эгч өхөөрдөн хацар дээр үнсэхэд нь хөөрөөд л налаад унасан.

Idols LoveWhere stories live. Discover now