6. Ядаргаатай амьтан

192 33 2
                                    

Жэннигийн талаас

2021.02.25

Гэнэт л цочин нүдээ нээхэд хэзээ ч харж байгаагүй орчин угтах нь тэр. Өнгийх гэтэл хоёр гаранд минь нэлээд хэдэн дусал залгасан байх агаад миний хажууд Вэнди эгч унтаж байлаа.

Толгойгоо хажуу тийш эргүүлэн хартал буйдан дээр багш болон Чанёол ах хоёр суугаагаараа унтаж байв. Миний хөдөлгөөнд Вэнди эгч сэрэн тэрээр надаас зүгээр эсэхийг минь асуух ажээ.

"Эгчээ, юу болсон юм бэ?" хоолой минь сөөчихөж. Тэрээр нэгэн товчлуур дээр дарчихаад эргэн миний дэргэд суун "Чи дөрөв хоног ухаангүй байсан. Юу болсныг санаж байна уу? Хэн гээч этгээд чамайг авч явсан гээд л. . ." гэхэд нь тэр өдрийн тухай бодож эхлэв.

Гаднаас эмч орж ирсэн нь намайг эмнэлэгт байгааг илтгэж байсан юм. Тэгээд л би өөрийгөө шоконд орж ухаан алдаад дөрөв хоног ухаангүй байснаа ойлголоо. Эмч орж ирэхэд багш, Чанёол ах хоёр сэрэн намайг сэрснийг харан тэд шууд л гүйх нь холгүй хүрч ирэн асуултаар булна.

=====

Эмч үзээд зүгээр болохыг хэлээд гарч явсны дараа тэд дахиад л асуултаар булж эхлэсэн юм даа.

"Чи тэр өдөр юу болсныг санаж байна уу?" Чанёол ах хөмсгөө өргөн асуухад нь "Би шатаар дээшээ гарч байсан. Тэгтэл нэг хүн аман дээр сонин зүйл барьсныг л санаж байна. Тэгээд л сая сэргэсэн." гэхэд багш "Үнэхээр энэ дунд юу болсныг мэдэхгүй юу?" гайхширсан байртай асуухад нь толгой дохив.

Тэд хачин царайлахад Вэнди эгч цоглог гэгч нь "Алив, бусаддаа хэлье! Тэд яаж баярлах болдоо?" гэхэд Чанёол өрөөнөөс гарлаа. Харин багш миний дэргэд суун "Миний охин өлсөж байна уу?" ийн асуухад "Өлсөж байна л даа. Гэхдээ би бие засмаар байнаа.Одоо босож болно биз дээ?" хэмээн асуухад Вэнди эгч дусал руу нэг хараад дуусах дөхсөн учраас салгачихаад босоход туслан угаалгын өрөө оров.

Толинд өөрийгөө хараад хэлэх үг олдсонгүй. Нүүр минь энд тэндээ маш их шарх авсан байх бөгөөд хүзүүнээс эгэмний яс, мөр хүртэл битүү хөхөрч. Ингээд ч дууссангүй. Цамцаа тайлан хартал цээж хүртэл хөхөрсөн байх агаад хүрэх төдийд л ямар нэгэн зүйлээр цохиж буй мэт хөндүүрлэн өвдөнө. Өмдөө тайлж үзлээ. Гуянаас өвдөг хүртэл нэлээд гүн зүсэгдчихсэн. Яг л энэ би мөн үү? гэлтэй. . .

Idols LoveWhere stories live. Discover now