Энэхүү хэсэг нь бодит болсон явдал болно.
Бараг 3 жилийн өмнө манайх санхүүгийн хямралд орон байраа заран хашаа байшин түрээсэлдэг болсон юм. Дамбадаржаа хавьд их л сайхан зайтай цэвэрхэн хашаатай 2 өрөө байшинд нүүж орлоо. Эхэндээ их л дажгүй санагдаж байв. Би айлын том болохоор эцэг эхдээ аль болох дараа болохгүйн тулд хичээлийнхээ хажуугаар бааранд зөөгч хийдэг байсан юм. Ажил маань орой 4 өнгөрч тардаг болохоор 5 гээд гэртээ ирдэг. Тэгээд өглөө хичээлдээ явдаг байсан тул нүүж орсон эхний 2 3 сар сургуулийн хажууд байр түрээсэлдэг найзтайгаа хамт хонодог бараг амьдардаг байсан юм. Удалгүй зун болж найз маань нутаг буцаж, хичээл маань ч амарсан тул гэртээ харьдаг болов. Яг л тэр үеэс манай гэрийхэн өөрчлөгдсөнийг анзаарч эхэлсэн юм. Аав маань байнга ууж, ээж маань ч гэртээ тогтохоо больсон байлаа. Дүү нартайгаа өдөртөө гэртээ үлдээд гэр орны ажлаа хийгээд орой болохоор ажилдаа явна. Бараг сар гаруй ингэж явсны дараа ажлаасаа гарахад л би гэрт минь байсан зүйлийг харж эхэлсэн юм. 3 дүү маань надаас насаар маш бага. Хамгийн бага нь 2 настай том нь 6 настай л байсан.
Нэг өдөр найз маань залгаад түр гараад ирээч гэрийн чинь үүдэнд байна гэхэд нь дүү нараа аавтай үлдээгээд 23 цаг орчмын үед гарлаа. 10 жилийн минь 3 найз шинэ машинаа гайхуулах гээд ирсэн байсан нь тэр л дээ. Бид 4 юм ярин машинд нь сууж байгаад нойл орохоор хашаа руу оров. Нойлын гадна бид хэд тамхи асаах гэтэл нэг найз маань биднийг болиулж "Ээж чинь цонхоор хараад байна шдээ! Яах гээд байгаа юм" гэж хэлэв.
Би маш их гайхсан. Учир нь ээж минь гэртээ байгаагүй юм. Бид хэд ч цонх руу харахад яалтчгүй нэг эмэгтэй биднийг харж байв.
Би шууд л гэр лүү гүйж ороод гэрлээ асаатал аав дүү нар бүгд унтаж байв. Найзууд маань ч миний араас хэсэг орж ирээд бид хэд гайхаад зогсож байтал аав дүү нар сэрсэнгүй. Уг нь бид их л чимээтэй байсан. Очоод дүү нараа сэрээх гэтэл сэрсэнгүй. Айгаад амьсгааг нь сонсоход зүв зүгээр унтаж байв. Найзуудын ч бие арзайн нэг нь "Танай гэр чинь сүнстэй болчихсон юм биш үү?" Гэж асуухад дотор пал хийгээд л явчихсан.
Утсаа аваад ээж рүү залгахад ээж ашгүй утсаа авав.
Би:"Ээжээ та хаана байна" гээд сая харсан бүгдийг нь ээжид хэллээ. Харин ээж шууд л уйлж эхэлсэн. Тэгээд надад "Би ч бас харсан. Ганцхан шөнийн цагаар ч биш. Өдрийн цагаар хүртэл харагдсан" гээд уйлсаар байв. Ээж аавд маань хэлэхийг хүссэн ч аав үүнийг огт оошойж үзэлгүй харин оронд нь архи л уугаад байсныг ч хэллээ. Дүү нар маань ч бас тэр үл мэдэгдэх зүйлтэй ярьдаг гэдгийг ч мөн хэлэв.
Би шууд л 3 дүүгээ тэврээд найзынхаа машинд оруулаад ээжийн байсан айл руу нь явав. Аавыг бас авч явахыг хүссэн ч бид түүнийг сэрээж чадаагүй бас өргөөд ч дийлэхгүй байсан. Түүнийг өргөх гээд оролдож байхад үүдний амбаарын хаалга дугарсан юм. Бид 4 гайхаад хартал намхан биетэй халаадтай эмэгтэй хүн юу ч болоогүй юм шиг нойл руу алхаж байв. Тэр нойлын хаалга онгойлгон ороход бид хөшин нойл руу хэсэг харж зогсов. Тэр гарч ирсэнгүй. Гэнэт л дүү бид хэдийн унтдаг өрөөнөөс эмэгтэй хүний хоолойгоор "Валала" гэсэн дуу сонсогдож бид хэд гэрээс гарч гүйсэн юм. Хашаагаар гарахаас өмнө аавдаа санаа зовон эргэж харахад гэрэл зогсоо зайгүй асч унтарч байсан. Бид машиндаа ороод шууд л асаагаад Дарь Эх рүү явлаа.
VOUS LISEZ
💀Horror Collection💀
HorreurТөрөл бүрийн жихүүдэс хүргэм аймшгийн Oneshot-г та бүхэнд хүргэх болно . Админ ●V!olet● болон Админ Ro$e Ranks #6 Horror #4 Ghost