Захидал илгээсэн уншигчдаа баярлалаа. Энэ нь болсон явдал ба уншигчийн захидалд ямар нэгэн засвар хийгээгүй оруулсан болно.
15 жилийн өмнө манайх Москва хороололд амьдардаг байсан юм. Би тэр үед 7 нас хүрч байлаа.
Ээж минь намайг тээж байхдаа санамсаргүй хөлөө хугалж хүнд бэртэж байсан. Үүнээс нь болоод би дөнгөж 7 сартайдаа төрж байсан юм.
Тийм ч болохооо амархан өвддөг, жижигхэн туниа муутай хүүхэд байсан байх. Би 8настайдаа 1-р ангид орсон.Манайх хөрөнгө чинээтэй айл. Гэхдээ эцэг эх минь хэзээ ч гэртээ байдаггүй байсан болохоор би эцэг эхийн хайрыг мөнгөөр л авч өссөн.
Одоо ч хэвээрээ.Намайг хэдхэн сартай байхад ээж асрагч авч тэр асрагч намайг 15 хүртэл өөрийн охин шигээ хайрлаж өсгөсөн.
7 насны минь төрсөн өдрөөр ээж аав 2 надтай хамт гадуур хооллоно гэсэн боловч хоёулаа ажилтай болчихсон.
Тэгээд надад том цагаан өнгийн бамбарууш торт чихэр ундаа мөнгө өгөөд гадаад яваад өгсөн юм.
Миний өрөө дүүрэн тоглоомтой. Одоо бодохноо хөөрхий муу асрагч ээж минь өдөржингөө л миний буулгасан тоглоомыг хураан, эвдэрснийг нь янзалж, халтар болсныг нь угаадаг байж дээ.
Би бусад охидууд шиг барби, хүүхэлдэй бамбаруушаар тоглодоггүй байсан. Зүгээр л өөрийгөө зугаацуулж хөглүүлж хаяна. Асрагч ээж цэвэрлэнэ.
Би бие муутай болохоор намайг хэн ч загнахгүй.Би ч өөрөө бухимдаж болохгүй тийм л хүүхэд байсан.
Төрсөн өдрийн минь маргааш нь энэ бүхэн болсныг би сайн санадаг.
Би өрөөндөө ганцаараа, асрагч ээж юм угааж байсныг нь санадаг.
Орныхоо дэргэд газар хэвтээд зураг зурж байтал тоглоомнууд өрөөтэй байдаг тавиур дээрээс чихмэл тоглоом толгойн дээр унаад ирсэн.
Би тэр үед жоохон байсан болохоор тийм ч их тоогоогүй үргэлжлүүлэн зургаа зуравУдалгүй ахиад л нэг тоглоом хажууд унаад ирэхээр нь аргагүй босоод байранд нь тавьлаа.
Буцаад газар хэвттэл яг дэргэд өөр нэг тоглоом унаад ирсэн юм.
Би гайхаад дээш хартал үнэхээр хачин зүйл харсан.
Аавын өгсөн нөгөө цагаан бамбарууш тонгойгоод яг надруу цоо ширтэж байгаа юм шиг л байрлалтай болчихсон байсан юм.
Би гайхаад өндийн өнөөх бамбаруушийг босгоод нүдрүү нь хартал яг л хүнийх шиг санадсан.
Бамбаруушанд хүний нүд хийчихсэн юм шиг л.
Намайг бүр ямар аймар ширтэж байсан гээч.
Байранд нь тавьчихаад орон дээрээ суун өнөөх бамбаруушаа ажлаа.
Асрагч ээж гал тогооноос өдрийн хоолоо идээрэй гэж байн байн дуудна.
Хаалга руу хараад асрагч ээжид одоо очлоо гэж хэлээд буцаад хартал бамбарууш байгаагүй.
Би гайхаад эргэн тойрноо хартал өнөөх бамбарууш чинь миний ард, дэрэн дээр байсан. Дээрээс нь хөнжлөөр хуччихсан байсан болохоор эхлээд хэсэг хайсан.
Тэгээд дэрний тэнд нэг юм товойчихсон байсан болохоор гайхаад хөнжлөө сөхтөл өнөөх бамбарууш чинь над руу цоо ширтэж байсан.Бас нэг зүйлийг анзаарсан нь бамбаруушийн ам нь инээж байгаа байрлалтай байсан. Анх авахад бамбарууш жижигхэн амтай байсан. Харин одоо маш том амтай болчихсон байна гэж өөртөө хэлээд амыг нь хэлбэрт оруулж оёсон утсыг нь татаж байхдаа нүднийх нь хар томорч жижгэрч байсныг анзаарсан.
Яг тэр үед би орилоод гараад гүймээр байсан ч чадаагүй. Учир нь би хэт их айхаараа эсвэл уур хүрэхээр таталт өгдөг.
Таталт өгөөд газар унахад энэ дуугаар асрагч ээж ирж намайг эмнэлэгт хүргэсэн.
Надад хэн ч итгээгүй.
Тийм болохоор би одоог болтол хэнд ч хэлдэггүй байсан.
Энэ явдлаас хэдхэн сарын дараа би аавыгаа алдсан.
Саяхан би ээжээс нэг зүйл сонсоод бараг л утгыг нь ойлгочихсон.
Ээжийн минь ээж орос хүмүүсийг үзэн яддаг байсан гэсэн. Учир нь эмээгийн маань ээжийг дайны үед оросууд хүчирхийлж алж байсан гэсэн.
Харин ямар үйлийн үрээр ч юм бүү мэд ээж минь аавтай танилцсан. Аав минь орос монголын эрлийз.
Эмээ минь үхэн үхтлээ аавыг минь үзэн ядсан. Хэзээ ч зөвшөөрөөгүй.
Тэгээд л бамбаруушаар ламжуулан ирж аавыг минь аваад явсан байх.
Ээж минь хэдхэн жилийн өмнө өөр хүнтэй гэрэлж намайг англи руу цөлсөн.
Сарын өмнө би асрагч ээжийгээ алдаж энэ дэлхий дээр ганцаараа үлдсэн мэт санагддаг болсон. Хэдий төрсөн ээж минь биш ч гэсэн энгэрийг нь хөхөж, элгэнд нь тэврүүлж, бүүвэйн дуу аялуулан өссөн болохоор надад хамгийн чухал хүн байсан юм.
Заримдаа эмээ минь намайг ирж авч байнаа гэж зүүдэлдэг.
Бас тэр нүдийг.
Ингээд миний уйтгартай нэгэн түүхийг сонссонд баярлалаа.
Ro$e
Захидал явуулсан уншигчдаа баярлалаа. Бас үнэхээр харамсалтай зүйл болжээ. Гэхдээ битгий сэтгэлээр унаарай.
Амьдрал баялаг шүү дээ💗💗💖💖💖

KAMU SEDANG MEMBACA
💀Horror Collection💀
HororТөрөл бүрийн жихүүдэс хүргэм аймшгийн Oneshot-г та бүхэнд хүргэх болно . Админ ●V!olet● болон Админ Ro$e Ranks #6 Horror #4 Ghost