Nanny

771 102 1
                                    


Болсон явдал

Би саяхан нэг айлд асрагчаар орсон юм. Гэр нь Зайсанд байрлах ба нилээн чинээлэг айл. Хүүхэд нь дөнгөж ой хүрсэн жаахан хүүхэд байсан ч хөхнөөсөө гараад удчихсан болохоор их л амар.

Өдөрт хоолыг нь хийж өгөөд л байвал уйлахгүй.

Ингээд би ажилдаа ороод бараг сар боллоо.

Удалгүй нөхөр гадаад руу томилолтоор явах болж би ч тэр айлд байрлаж ажиллахаар болсон юм.

Эхний хэд хоног давгүй л өнгөрлөө

Тэднийх 5 өрөө байр болохоор надад түр хэрэглэ гээд нэг өрөөг нь гаргаж өгөв
Би ч бөөн баяр болж их л жаргалтай байлаа.

Бүх зүйл нэг өдөр л болж өнгөрсөн.

Өдрийн 2 цаг болж байхад би хүүхдээ унтуулах гээд бэлдэж байв

Унтахаас нь өмнө бага зэрэг хоол өгч, сүү уулгаад сүүлд нь живхийг нь солих хэрэг гарсан юм.

Тэднийх 2 нойлын өрөөтэй.

Ээж аав нь ашигладаг арай том нойлын өрөөнд нь хүүхдийг нь усанд оруулчихаад том өрөөндөө ороод арчиж байлаа
Гарах хаалга нь том өрөөтэйгөө шууд залгаа.

Би дүүгээ арчиж дуусаад тосыг нь тослоод хувцасыг нь өмсүүлэх гээд босготол нөгөө хүүхэд маань хаалга руу заачихаад:"Мама! Мама!" гээд байв.
Угийн жаахан хүүхэд юм чинь гэж бодоод нээх их тоосонгүй.

Хүүхдээ унтуулчихаад том өрөөндөө орж зурагт үзэж утсаараа оролдож байтал яг арын бараг л ашигладаггүй өрөөнд юм түжигнээд байгаа юм шиг сонсогдлоо. Гэхдээ би тийм сүнс нтрт итгэдэггүй байсан болохоор тоосонгүй.

Хэсэг хугацааны дараа бие засмаар санагдаж нойлын өрөө лүү явлаа.

Яарч байсан болохоор хаалгаа гүйцэт хаагаагүй орхичихсон.

Угаасаа энэ гэрт ямар өөр хүн байх биш гэж бодсон болохоор л нээх их тоодоггүй байсан юм.

Нойлдоо ороод утсаараа оролдоод сууж байтал нэг хүн том өрөө лүү яваад өнгөрсөн (хаалганы завсраар харагдсан)

Би ч нөгөө айлынхаа эгчийг ирчихлээ гэж бодоод нойлыхоо хаалгыг хаагаад хэсэг сууж байгаад гарлаа.

Том өрөөнд ортол хүн байсангүй.
Унтлагын өрөө, хүүхдийн өрөө, хувцасны өрөө, гал тогоо гээд хаана ч хэн ч байсангүй.

Гайхаад болкон дээрээ гарлаа. Бас л хэн ч байсангүй.

Өө эгч ирчихээд буцаад явсан юм байх даа гэж бодоод эгч рүү залгалаа.

💀Horror Collection💀Wo Geschichten leben. Entdecke jetzt