Би тэр өдөр ээжийхээ үгэнд орсон бол одоо ийм байдалд орохгүй л байсан.
*Flashback*
Ээж:"Жини!! Тэр залуутай битгий хамт гараач дээ?!! Тэр бол муу хүн!"
Би:"Та ядаргаатай юм!! Миний амьдрал таньд хамаагүй!! (Гарч явах)"
Би Жоны машинд суутал тэр миний уруул дээр үнслээ
Би:"Ээж ёстой ядаргаатаймаа"
Жон:"Чи надтай хамт зугтачихаач!! "
Би:"Чамтай л хамт байвал би хаана ч байж чадна"
Бид хоёр юм ярин явж байлаа.
Гадаа аль хэдийн харанхуй болчихсон байлаа.
Би Жоныг үнсэж:"Би чамд хайртай"
Жон ч бас намайг хариу үнсэж:"Би бүр ямар их гээч"
Бид хоёр уруулаа салган зам руу буцан харлаа.
Маш хурц гэрэл бид хоёрын өөдөөс туссан!! Тэгээд л бүх зүйл харанхуйлсан
*Flashback end*
Эмч орж ирж байгаа бололтой ээж миний гараас тавин бослоо.
Эмч:"Удахгүй охины чинь боолтыг авнаа. Шинэ нүд нь өөрт нь их сайн таарсан"
Ээж:"Баярлалаа эмчээ. Солиулсан нүд нь нөгөө нүдэндээ одоо нөлөөлөхгүй биздээ??"
Эмч:"Сайн мэдэхгүй байнаа. Өвчтөний байдлаас л шалтгаална"
Ээж:"Баярлалаа эмчээ"
Эмч гарч явлаа.
Надаас л болсон!! Надаас болж осол болж, надаас болж Жон үхэж, надаас болж би нэг нүдээ алдсан.
Баруун нүд минь байхгүй болсон. Хэрэв өөр нүд хийхгүй бол нөгөө нүд минь хараагүй болно гэсэн. Тийм ч болохоор эцэг эх минь надад нүдний донор олж өгсөн.
Би:"Ээжээ санаа зоволтгүй дээ, би алзахгүй болохоор та одоо явж амар даа"
Ээж миний гарнаас атган:"Би энэ буйдан дээр унтлаа. Ямар нэг зүйл хэрэг болвол зүгээр л дуудаарай"
Би:"Ойлголоо"
Ээж унтаад удаж байх шиг байна. Миний нойр хүрэхгүй байсан болохоор зүгээр л хэвтэж байлаа.
Гэнэт хаалга онгойх чимээ сонслоо.
Би өндийж суун:"Хэн бэ??" гэж асуутал ямар ч хариу байсангүй
Харж чадахгүй байгаа хүнд улам эвгүй санагдан:"Ээж??? Хүн орж ирэв үү??"
YOU ARE READING
💀Horror Collection💀
HorrorТөрөл бүрийн жихүүдэс хүргэм аймшгийн Oneshot-г та бүхэнд хүргэх болно . Админ ●V!olet● болон Админ Ro$e Ranks #6 Horror #4 Ghost