Лус

1K 123 5
                                    

Админ Ro$e байнаа.

Уг хэсгийг бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн болно.

Намайг жаахан хүү байхад би хоёр дүүгээ алдсан. Учир нь тэднийг лус аваад явчихсан. Би хүмүүст хэлэхийг оролдож байсан ч тэр үед социолизмын нийгэмтэй байсан болохоор хэн ч надад итгээгүй.

Тэр үед би 8 юм уу 7 л настай байсан. Харин миний ихэр дүү нар 4 настай байсан. Их халуун зун болж өнгөрсөөн.

Ээж аав дүү нар бид хэд нийлээд Буянтын их гол руу явлаа.

Тэр үед манайх малтай байсан юм.

Наадам болох дөхөж байсан болохоор бид усаа бараадаж Буянт голын хөвөөнд буулаа.

Өдөртөө аав аймаг руу явчихна. Би малаа хариулна. Ээж дүү нар л гэрт үлддэг байв.

Нэг өдөр гадаа айхтар халсан юм

Ээж намайг наршчихна гээд өөрөө хонинд явахаар болон би дүү нартайгаа гэртээ үлдлээ.

Манай нэг дүү голд сэлэх санаа гаргалаа.

Тэр үед би зөвшөөрсөндөө дандаа харамсдаг.

Би ч дүү нараа дагуулаад явлаа.

Бид нар голд өдөржингөө сэлээд бүүр уруул хөхөрчихсөн байв.

Оройн сэрүү орж эхэлхэд шумуулнууд газар авав. Би ч бушуухан уснаас гарч дээлээ өмслөө.

Хоёр дүү минь их л инээлдээд юм яриад байв.

Би:"Та хоёр юу яриад байгаан бэ????!!"

Манай нэг дүү эргэж хараад:"Ахаа хардаа!! Тэнд жижигхэн хүн байна!!" гэж нэг зүг рүү заалаа.

Би тэр зүгрүү хартал хэн ч байсангүй.

Би:"Хэн ч л байхгүй байна шдээ"

Гэтэл нөгөө дүү маань:"Ахаа!! Тэр жижигхэн хүн бид хоёр луу гараа даллаад байна"

Би ч айсан гэж жигтэйхэн. Бушуухан шиг л тэр хоёрыг уснаас гарган гэрийн зүг алхлаа.

Манай арай жижигхэн биетэй дүү байс хийгээд эргэж хараад баяртай гээд гараа даллаад байлаа.

Орой нь би хар дарж зүүдлэв

Жижигхэн биетэй, загас шиг царайтай хүн ямаа уначихсан манай гэрлүү орж ирэх гэж зүтгээд байх юм. Тэгснээ:"Би дүүг чинь аваад явъя" гээд хаалганаас зүүгдээд л байв

Энэ зүүд их удаан байсан ч яг үнэндээ би хагас цаг л унтсан байлаа.

Намайг сэрэхэд миний арай том биетэй дүү маань айхтар өндөр халуурч байх юм.

Ээж аав хоёр аймаг явна гээд сүйд болсоор гарч явлаа.

Тэр хэдээс сураг байхгүй хоёр хонолоо. Тэр үед ямар утас гэж байсан биш.

Би ч дүүтэйгээ үлдсэн болохоор хонио хариулалгүй хоёр хонов.

Гурав дахь өдрийн өдөрхөн багахан зэрэг шиврээ бороо орсон юм.

Манайхаас 100 м гаруй зайтай айл руу явж хүүхдээр нь хонио хариулуулна гээд би дүүгээ үлдээгээд гарч явлаа.

Буцаад гэртээ иртэл дүү байсангүй. Би ч гайхан түүнийг хайтал гэрййн ард тэр шавран дээр нүүрээрээ уначихсан байв.
Би сандран очиход дүү минь нүүрээ шавраас салгаж чадахгүй амьсгаа хураасан байлаа.

Хэд хоногийн дараа нөгөө дүү маань ч бас амьсгал хураасан юм

Манай тэр хавьд нууцаар амьдардаг байсан хөгшин зайран:"Лус тэднийг өхөөрдөөд аваад явчихаж" гэж хэлж байж билээ

Жоохон хүүхдүүдийг гол усруу хамаагүй оруулж болдоггүй гэдэг.

Лус өхөөрдөөд аваад явчихдаг гэнэлээ.

Тэр цагаас хойш би өөрийхөө үр хүүхдүүд, ач зээ нараа гол усруу оруулаагүй юм.

💀Horror Collection💀Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ