Болсон явдлаас сэдэвлэсэн. Мөн өөрийн болон ойр дотныхоо болсон явдлуудаа илгээж буй уншигчиддаа баярлалаа.
Уг хэсэг нь манай уншигчийн аавд нь тохиож байсан явдал болно.Би 9 настай жаахан хүүхэд байсан. Манайх Ховд Баян-Өлгий хавьцаа сэлгэн нутагладаг байлаа. Тэр жилийн зун нар хур тэгширсэн сайхан зун болж билээ. Жирийн нэгэн малчин айлын өдөртэй адил гэрийн бүх гишүүд хийх ажлаа хийж байв.
Гадаа бороо орох нь уу гэлтэй бүүдгэр өдөр байлаа.
Дүү бид хоёр хониндоо явчихаад нэлээн оройтож ирлээ.Гэрт ороход ээж, ах хоёр байсан ч аав байсангүй.
Би ээжээс аавыг хаана байгааг асуухад сумын төв явсан гэж хэлсэн юм.
Аав ч угийн хатуу дарсанд дуртай нэгэн. Бодвол Балдан өвөөгийхрүү явсан биз гэж тухайн үедээ бодон тийм ч их анхаарал тавьсангүй.
Шөнө болоход гадаа аймшигтай шуурч эхлэв.
Бид ч газраар ор засан ээж бага дүү хоёр минь орон дээр унтхаар болов. Би дүү, ах хоёртойгоо хамт газар хэвтлээ. Гэрийн хаяа сөхөөтэй, гадаа шуурч байсан болохоор шороо орж ирэн унтахад их л хэцүү байлаа.
Ах ч гарч хаяагаа буулгахаар болов. Манай гэрийхэн бүгд сэрүүн байсан юм.
Ах гэрт орж ирэн:"Аав ирж байх шиг байна. Манайхыг чиглээд морьтой хүн ирж байна"
Ээж:"Миний хүүхдүүд түргэн унт. Манайхыг чиглээд ирж байгаа бол аав нь л байж таараа"
Аав минь их уудаг бас болоогүй багахан агсан хүн байсан юм. Ээж минь ч аавыг согтуу байгаа гэж бодож байв.
Манайх уг нь энэ газарт буудаггүй юм. Манай зуншдаг газар Баян Бэлхжав гэдэг муухай санаатай хүн буучихаад бид нарыг хөөж туусан болохоор л энэ газар ирсэн юм.
Нэлээн удаан хүлээсэн ч аав ирсэнгүй.
Ах:"сонин юм даа. Яалтчгүй манайхыг чиглээд хүн ирж байсым даа. Би бүүр морьных нь туурайны чимээг сонссон." гэж надад шивнэв.Ээж ч нэг мэдэхэд унтаад өгсөн байлаа
Харин ах дүү бид гурав юм ярин хэвтэж байтал гадаа хүний алхах чимээ гарав. Аав л байх.
Гэхдээ хэн ч орж ирсэнгүй.
Гэнэт хүний амьсгалах чимээ гарлаа.
Нохойнууд маань хоттой хонины тэндээс хуцалдаж эхлэв. Хэрвээ танихгүй хүн ирсэн бол ноход маань шууд зуугаад авмаар юм
Бид гурав юм ярилгүй гадаах чимээг чагнан хэвтэнэ.
Нөгөө хүн чинь хүнтэй юм яриад унав.
Гэхдээ юу ярьж байгаа нь сонсогдсонгүй.
Эмэгтэй хүний хоолой гэдгийг нь л мэдэж чадлаа.Тэгээд нам гүм болчихов. Ах дүү бид гурав айж байсан ч өдөржингөө хийсэн ажилдаа дарагдан нойр хүрч зүүрмэглэв
Яг унтах гэж байтал орон дээр унтаж байсан 2хон настай жаахан дүү маань уйлав. Ээж сэрэн бүүвэйлэх гэж байтал гэрт өөр хүний бүүр эмэгтэй хүний хоолой гарав. Гэр хав харанхуй, гадаа үүлтэй болохоор сар ч байхгүй байсан сан. Ээж ч чив чимээгүй боллоо. Ах бид хоёр орноосоо өндийн гэрээ тойруулан хартал гэрт хэн ч байсангүй. Гэв гэнэт манай гэрт эмэгтэй хүн орилж эхэлсэн. Гэрийхэн маань бүгд сандарч айн, ах лаа асаахаар бослоо.
Тэр үе үнэхээр аймар байсан. Бүүр гэр дотор минь хүн орилж байсан ч тэр хүнийг хэн ч харж чадахгүй байсан. Гэрийхэн маань бүгд байсан.
Орилоон бараг 10 сек үргэлжилсэн. Ахыг лаа асаах үед гэнэт зогсоод чимээгүй болчихсон.
Харин аав үүнд итгээгүй. Манайх тэр газраас нүүгээгүй.
Аавыг байхгүй үед бид нар нөгөө морьтой хүмүүсийг эргээд ирэхвий гэж айдаг байсан.
Одоо ч гэрт нь гэнэт орилсон харагддаггүй эмэгтэйн тухай цуу яриа сонсогддог. Айлын гэрийн эзэн байхгүй үеэр ирдэг гэж ярилцдаг.
Төв аймаг, говь-алтайд ч энэ эмэгтэйн тухай цуу яриа бий.
Ro$e

ESTÁS LEYENDO
💀Horror Collection💀
TerrorТөрөл бүрийн жихүүдэс хүргэм аймшгийн Oneshot-г та бүхэнд хүргэх болно . Админ ●V!olet● болон Админ Ro$e Ranks #6 Horror #4 Ghost