"Өө сайн уу, Сэва?"
Орон дээр сууж байсан залуу Сэва руу инээмсэглэн харсаар ийн мэндлэхэд л охин Тэхёны найз нь болохыг танив.
Залуугийн хөнгөхөн хөхрөх дуунаар Сэва бушуухан эргэж хараад, "К-ким ээж хоолоо идээрэй гэж байна лээ" гэсээр хариултыг нь ч сонсохгүй түргэн алхсаар гарч явлаа.
Охиныг гарсны дараа Тэхён хувцасныхаа өрөөнөөс цагаан өнгийн богино ханцуйтай цамц барьж гарч ирэн, "Жон Жонгүг муу галзуу амьтан, хэн чамайг ваннтай ус руу үсэр гэж хэлсэн юм?" гэсээр орон дээр суух залуу руу шидэх аж.
Хариуд нь Жонгүг гэгч хөнгөхөн инээгээд, "Мэдэхгүй ээ, зүгээр л дэггүй зан хөдлөөд тэр усанд угаалгын нунтаг хийх гэж байсан чинь нэг зурган дээр хальтрах шахаад, эрчээрээ гүйсээр байгаад л уначихсан"
Жонгүг түрүүхэн Тэхёны өгсөн хувцасыг өмсчихөөд, дээгүүрээ үл ялиг норчихсон өмднийхөө халааснаас нэгэн зураг гаргаж ирлээ.
YOU ARE READING
Sonbae
RomanceТэр яг л далайн давалгаа шиг.Өөрийн болгохыг хичнээн хүсэвч огтхон ч болохгүй үзэсгэлэнтэй бөгөөд хэрцгий оршихуй... 2020.08.20-...