•Yeonmi's POV•
Хусогийг над руу залгаж, "Намайг хайрлаач" гэж гуйснаас нь хойш би Инү тэр хоёрын хэнтэй нь ч холбоо барьсангүй. Үнэндээ гэр бүлийнхэнтэйгээ ч харьцахгүй, өрөөнөөсөө ч өдөржингөө гарахгүй байгаа гэхэд болно. Хааяа Ёнтэ хаалга тогшиж, хоолоо идэхийг сануулах ч хэдэн минутын дараа шантраад яваад өгчихдөг юм.
Хоол идэхгүй яваад байгаа гэсэн үг биш шүү. Зүгээр л шөнө нууцаар хоол идчихдэг юм. Харин өдөртөө өнгөрсөн шөнө нь хөргөгчнөөс нууцаар авсан зүйлсээ идчихдэг.
Бараг өдөржин шахуу орон дээрээ хэвтсэн тул санаа алдсаар босож, биеийн чилээгээ гаргахаар хэдэн минут дасгал хийлээ.
Үнэндээ надад энэ асуудал их хүндээр тусаад байгаа юм л даа. Инүд хайргүй ч гэлээ тэр үнэхээр төгс залуу, түүнтэй гэрлэж байж л гэр бүлийнхнээ аврах боломжтой. Гэвч би Хусогт хайртай. Тэр ч гэсэн надад хайртай.
ESTÁS LEYENDO
Sonbae
RomanceТэр яг л далайн давалгаа шиг.Өөрийн болгохыг хичнээн хүсэвч огтхон ч болохгүй үзэсгэлэнтэй бөгөөд хэрцгий оршихуй... 2020.08.20-...