19. Найз залуу?

666 91 27
                                    

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Олон жилийн турш хүлээсэн тэр нэгэн ирчихжээ

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Олон жилийн турш хүлээсэн тэр нэгэн ирчихжээ. Үнэхээр хүрээд ирсэн байна. Зүүд шиг санагдах хэдий ч зүрх минь галзуу мэт хурдан цохилж, гарын алга хөлрөхийг бодвол бодит байдал л бололтой.

"Ямартай ч, би орлоо."

Аавынхаа хажууд байгаа хэдий ч яагаад ч юм үнэхээр тухгүй санагдсанд би ийн хэлчихээд, шууд орлоо. Тийм ч дотно биш, бараг л анх удаа уулзаж байгаа болохоор л дасаж чадахгүй байгаа бололтой.

Боддог байсан юм. Хэзээ нэгэн өдөр аавтайгаа уулзвал чангаас чанга тэврээд хайртай гэдгээ хэлнэ гэж. Ямар их санаснаа яриад, өнгөрсөн хугацаанд сайн байсан талаараа чалчих болно гэж.

Гэхдээ яг цагаа тулахаар чаддаггүй юм байна. Зориг минь хүрээгүй гээд өөрийгөө өмөөрчихье.

Өрөө рүүгээ орохын даваан дээр Тэхён ахтай таарчих нь тэр. Бор өнгийн хоолойтой цамц, хар өмд өмсөөд, гартаа пальто барьчихсан байхыг харвал гарах гэж байгаа бололтой. Ямартай ч, тэр үнэхээр янзтай харагдаж байна. Зүрх минь догдлоод, гар минь хөлрөөд, яг галзуурах нь ээ.

Sonbae Место, где живут истории. Откройте их для себя