Амьдрал үнэхээр гэнэтийн зүйлээр дүүрэн юм. Жишээ нь. . .
Тэхён ах намайг үнсчихсэн. Уруул нь зөөлөн, тэгээд бас нойтон. Түүнээс далай үнэртэж, гүзээлзгэнэ амтагдаж байсан. Одоо ч зүүд эсэхийг нь мэдэхгүй байна л даа. Үнэнийг хэлэхэд зүүд гэхэд хэтэрхий бодитой байсан юм. Бас одоо ч түүний хэрхэн эрүүг минь барьж, уруулыг минь үнссэн нь бодогдоод, байж сууж чадахгүй нь.
Эцэст нь би өөрийгөө сатааруулахаар хэвтэж байсан орон дээрээсээ бослоо. Доош буух гэж байсан ч Тэхён ахтай таарчихвал эвгүй байдалд орохоо санан, ширээнийхээ ард суугаад зураг зурж эхлэв. Ким Намжүнийг.
Тэхён ахын надад бэлэглэсэн дэвтэр дээр Намжүнийг зурж, надад өгсөн өнгийн харандаагаар нь зурсан зургаа будаж сууна. Анх удаа л Тэхён ахаас өөр нэгнийг зурж буй минь энэ.
"Сонин болчихлоо."
Зурсан зураг минь Намжүн шиг харагдаагүйд би багахан бухимдсаар, хэдий надад үнэ цэнтэй дэвтэр боловч үл таних нэгнийг зурчихсан хуудсаа уран авав.
YOU ARE READING
Sonbae
RomanceТэр яг л далайн давалгаа шиг.Өөрийн болгохыг хичнээн хүсэвч огтхон ч болохгүй үзэсгэлэнтэй бөгөөд хэрцгий оршихуй... 2020.08.20-...