Тэврэлт гэдэг бол хэн нэгэнд дулаахан,таатай мэдрэмж төрүүлж,бяцхан зүрхэнд нь тайтгаралын оч үүсгэх ид шид юм.
Хэн нэгнийг гуниж гутарсан үед нь илүү дутуу үггүй зүгээр л хэдхэн хором тэврэх хэрэгтэй.Тэгвэл зүрх сэтгэлд нь мэдрэгдсэн тэр л хүйтэн шаналал хэсэг хугацаанд ч болов бүлээсдэг юм шүү.
"Уучлаарай Сэва"
Минут хэртэй хугацааны дараа Тэхён ах надаас ийн уучлалт гуйх аж.Би хэдий хүсээгүй ч гэлээ дулаан тэврэлтээс нь салж,түүн рүү харлаа.Дэвтрийг минь ашиглахын аргагүй болгосон доо гэмшсэн нь илт үзэгдэнэ.
"Зүгээр дээ"
Санаа алдсаар ийн хариулчихаад хөнжлөө хурааж байтал Тэхён ах:
"Ах нь дахиад шинэ дэвтэр аваад өгөх болохоор битгий уурлаарай" хэмээн зөөлөн инээмсэглэсээр хэллээ.
YOU ARE READING
Sonbae
RomanceТэр яг л далайн давалгаа шиг.Өөрийн болгохыг хичнээн хүсэвч огтхон ч болохгүй үзэсгэлэнтэй бөгөөд хэрцгий оршихуй... 2020.08.20-...