Ким Тэхён
Тэр яг л уран зураг шиг.Биеийнх нь жижиг хэсэг бүрт онцгой их анхаарал хандуулан,тусгай харандаагаар зурж байж л бүрдэх тийм л нандин нэгэн.
Түүнийг над руу харчих вий гэж айлгүй,үзэсгэлэнт төрхийг нь цаасан дээр буулган авна.
Үнэн дээ надад Тэхён ахын олон зураг бий.Бүгдийг нь чин сэтгэлээсээ,хайрлан байж зурсан болохоор харахад ч урамтай.Тиймээс би Тэхён ахыг зурах тус даа зургийн дэвтэр нээчихээд,түүнийгээ биенээсээ ч салгалгүй авч явдаг.
"Сэва,наад нүдээ"
Хажууд минь суух Ёнми ийн хэлэхэд л би түүнээс харцаа салган,ойлгосноо хэлчихээд үргэлжлүүлэн зургаа зурж эхэллээ.
Хааяа өөрийн мэдэлгүй түүнийг ингээд ширтээд суучихна.Хэтэрхий төгс төгөлдөр болохоор нүд минь өөрийн эрхгүй түүн рүү гүйгээд байхад яалтай билээ.
YOU ARE READING
Sonbae
RomanceТэр яг л далайн давалгаа шиг.Өөрийн болгохыг хичнээн хүсэвч огтхон ч болохгүй үзэсгэлэнтэй бөгөөд хэрцгий оршихуй... 2020.08.20-...