•Yeonmi's POV•
Ээлжит нэгэн балетын хичээл дээ сууж дуусчхаад, бушуухан хувцасаа солин, цүнхээ аваад гарлаа. Машины зогсоол дээрээс Инүгийн машиныг хайн эргэн тойрноо нүд гүйлгэн харахад тэрээр надаас нээх холгүйхэн машинаа налан зогсох аж.
Би ч хальт инээмсэглэсээр очиход Инү ардаасаа баглаатай цэцэг гаргаж ирээд, надад өгөв. Миний дуртай цэцэг. Цагаан сарнай.
Инү бол сайн залуу. Үнэхээр шүү. Хэдий бид эцэг эхийнхээ бизнесээс болж гэрлэж байгаа, бие бие дээ хайргүй хэдий ч тэр надад үнэхээр сайхан хандаж, халамжилдаг.
Бүр хуримын даашинзаа өмсөж үзүүлэх үед минь хүртэл бараг л уйлах нь холгүй царайлаад, "Үнэхээр үзэсгэлэнтэй байна" гэх үгсийг хэдэн арван удаа хэлсэн. Яг л надад хайртай юм шиг.
Гэхдээ би түүнд надад гаргадаг сайхан сэтгэл, надад тавьдаг халамжийнх нь хагасыг нь ч болтугай хүртээе гэхээр даанч чадахгүй юм.
VOUS LISEZ
Sonbae
Roman d'amourТэр яг л далайн давалгаа шиг.Өөрийн болгохыг хичнээн хүсэвч огтхон ч болохгүй үзэсгэлэнтэй бөгөөд хэрцгий оршихуй... 2020.08.20-...