Өнөөдөр жонгүгтай уулзаж багийн ажлаа хийх учир эрт босоод цайгаа уугаад хувцаслаад гарлаа.
Товлосон цагтаа номын сангийн үүдэнд ирэхэд тэр ирчихсэн байлаа. Гэхдээ найзуудтайгаа байх шиг байна.
"Эрт иржээ ангийн даргаа" гэхэд бүгд наашаа харлаа эвгүй юмаа.
"Өөө Суни ирчихвүү"
Хусог ч байсан юм байна.
Жонгүг "Орцгооё" гээд түрүүлээд алхлаа. Би ардаас орлоо.Бид 2 ашгүй гэж дуусаад бэлэн болголоо. Жонгүг "Суни энийг чи аваад яв" гэхэд ёстой орилчихсонгүй. "Үгүй ээ маргааш багшид өгнө тэгээд надад байвав ёстой л зовлон үзнэ тэгснээс чи авч яв" гээд бослоо. Тэр ч ойлгосон юм шиг "Заза явцгаая" гэлээ.
Бид ч номын сангаас гараад. Би явах гэж байхад жонгүг "суни бид явж хооллох гэж байна чи хамт явах уу" гэсэн. Өлсөж байгаа учир хамт хооллох хэрэгтэй бололтой.
"Тэгье" гээд гэхэд бид ойрхон хоолны газар ороод сууцгаасан юм.
Бүгд хоолоо захиад байхад би чадахгүй байна. Би халуун ногоо идэж чаддаггүй. Аль хоол нь халуун ногоогүй юм бээ??
Би ойлгож ядаж байхад. Жонгүг хажуунаас "ямар нэгэн юм болсон уу" гэхэд "Аан нөгөө......би халуун ногооны харшилтай учир халуун ногоогүй хоол идэх гээд гэхдээ халуун ногоогүй хоол аль нь юм бэ??"
Жонгүг инээгээд "Асуухгүй эгчээ халуун ногоогүй хоол аль нь вэ" гэхэд зөөгч бүсгүй "Энэ энэ энэ 3" гэлээ аан "Эгчээ энийг тэгээд кола" гээд арай тавширлаа.
"за бид танилцах хэрэгтэй байх тийм үү. Намайг Ким Согжин гэдэг. 3р анги" гээд дуугүй болоход хажууд нь сууж байсан залуу "Намайг Ким Намжүүн гэдэг. 3р анги" гэхэд "ААН та байхнээ" Бүгд юу билээ гэсэн харцаар харна. "Та гү үсон гэдэг бандийг таних үү" гэхэд "Аан үсон танин 2-5 ангийн банди шд." Би "Би тэрний найз нь байгаа юмаа. Тэр үргэлж намжүүн ах ухаантай, төгс нэгэн яаж тийм төгс байдаг байнаа гээд л уулзахад ярианы сэдвийн 70% нь та байдаг."
Гэхэд бүгд инээлдлээ. Бүгл өөрсдийгөө танилцуулаад дуусахад хоол ирлээ. Их хөгжилтэй ах нар байна. Ах нар ч гэж Тэхён Жимин 2 надтай чацуу Жин Намжүүн Юнги Хусог нар надаас 1ээр л ах.Бид ч хоолоо идээд тэндээс гарлаа.
Хусог түрүүлж ам нээн "Суни чи бүжгийн клуб дээ хэзээ ирэх юм"
"Би сайн мэдэхгүй байна. Залхуу хүрэхгүй бол явна даа" гээд инээхэд бүгд инээгээд Юнги убба "Надтайгаа таарсан залхуу охин юмаа" гээд инээхэд Жимин хажуунас минь "Чи Хансутай үерхдэг тэ" гэхэд Тэхён "Худлаа хэлэхгүй шүү"
Бид дотно л доо. Гэхдээ үерхдэггүй юмсан. Бүх хүмүүс ингэж ойлгох юмаа. "Үгүй ээ үерхдэггүй зүгээр л найзууд" гэхэд Хусог гэнэт орилон "Би хэлсэн биздээ Жонгүгаа чамд болом--" яриаг нь таслаад Юнги идэх гэж байсан чихэрээ аманд нь хийчихлээ.
Жонгүг "Ахаа юу яриад байгаа юм бээ??"
Хусог "Чи чинь Сун--"
Согжин "Манай Хусог өнөөдөр их хөөрхөн байна шүү" гээд мөрөн дээр нь цохингоо хэлнэ нэг л уурласан аятай.
Би цагаа хараад тэдэн рүү хараад "За би явлаа орой болж байна. Эрт очихгүй бол ахын 2цагийн лекц сонсон баяртай залуусаа маргааш уулзъя" гээд явах гэхэд ардаас намайг дуудах нь сонсогдоод иргэж харахад Жонгүг "2уулаа нэг зүг юм чинь хамт явъя." гэхэд миний зүрх дахиад л хурдан цохилж байна. Чи яг намайг яагаад байгаа юм бэ?? Надад хэлээч.
YOU ARE READING
👶🌼My little BOY🌼👶
Hành động"Чи бол минийх" Энэ бол миний бяцхан залуутайгаа учирсан түүх. Completed