<1> Jungkook

43 3 0
                                    




           - Арван тэрбум. Ганц охин хулгайлчихад л арван тэрбум чиний гарт орно шүүдээ! Бодоод үз лдээ.

          - Харин лдээ. Тэр охин нь хөөрхөн юмуу?

          - Хөөе! Жаахан хүүхэд шүү! Зүгээр л эцэг эхээс нь хэд хоног салгачихад тэд хүссэнийг чинь өгчихнө шүүдээ. Чи ямар хялбархан болохыг мэдэхгүй байна. Баячууд гэдэг харамч хэдий ч үр хүүхэддээ бүхнээ зориулдаг юм.


  Сүүлийн хэд хоногийн турш Тэхёны тавьсан санал бодлоос салж өгөхгүй буйн дээр өчигдөрхөн уусан архины нөлөөнд толгой өвтгөх тул хэдэн цаг эргэж хөрвөөж хэвтсэн би арга буюу орноос бослоо.

  Хөл дор хөглөрөн буй элдвийн хог новш болоод хагарсан шил, эвдэрсэн тавилгууд сэтгэлийг минь бүр л тавгүйтүүлнэ.

  Цонхоор харах бүрийд бүрхэг тэнгэр, усан борооноос өөр үзэгдэх зүйлгүй болохоор өглөө болсон эсэх нь ч мэдэгдэхгүй.


Сайхан цаг агаар.

Борооны дусал дээвэр дээр тасралтгүй буух хийгээд аянга цахих чанга чимээ чих өвтгөх нь бүр л галзуурмаар.

  Хөлөө арай ядан зөөж алхлахдаа уначихгүй гэсэндээ шатны бариулаас чанга гэгч нь атгах үест архины шилний хагархайнаас олсон шинэхэн шалбарайд мэдрэгдэх өвдөлт хийгээд урсаж буй дусал цус сая дөнгөж намайг сэрээх шиг болов.

 Ингээд байж болохгүй.

Зүгээр л цаг нөхцөөгөөд байж болохгүй юм байна.

Ямар нэг зүйл хийх ёстой.. Заавал нэг зүйл хийх учиртай.

Үгүй бол бүхнээ алдана..


  Тэрхэн мөчид л өөрт амьдралын зорилго хийгээд одоо хийх ёстой цор ганц зүйлийн талаарх бодол тархийг минь сэргээж орхисон ба гайхалтай нь хэд хоногийн турш орноос босолгүй шахуу хэвтсэн би гэрлийн хурдаар угаалгын өрөөнд явж ороод хогийн саванд хаячихсан утсаа олж авлаа.

  Хэд хэдэн дуудлага ирсэн байсныг шалгаваас зарим нь Тэхёноос, үлдсэн ганц нэг нь миний хариу сонсохыг хүсэхгүй буй тэр л газраас.

  Ямартай ч би эргэлзэж ч зүрхлэлгүй шуудхан Тэхён руу утас цохиж түүнтэй уулзалт  товлосон бөгөөд гэрт маань ирэхийг хүлээх зуураа толгойн өвдөлтөө намдаах арга чарга хайн гадагш гарав.

-BLAZE- || JJKWhere stories live. Discover now