<5> Jungkook

16 4 1
                                    




  Эцэст нь хүсэн хүлээсэн мөч маань ирж байх шив..

  Яг одоо халаасандаа хийж авч яваад нууц цайздаа хадгалж амтархан идэж эхлэх чихэр минь..

 Түүнээс ганцхан алхмын зайд зогсоо хэрнээ л хамаг биеийг нь эзэмдэж орхисон айдас болоод түгшүүрийн харангыг тодоос тод мэдрэх миний уруулан дахь инээмсэглэл түргэсэж буй зүрхнийх нь хэмнэлтэй зэрэгцэн улам л тодорсоор.

 Угаас хэн л надаас айхгүй байж зүрхлэх билээ..

  Хэдий өмнө минь чичирч зогсоо бяцхан охины энэ байдал сэтгэлийг минь хангалттай хөдөлгөж дөнгөж байсан ч зүгээр харж зогсохоос илүүг хүсэмжлэн буй оюун санаа минь надад хурдхан хөдөлж эхлэх ёстойг сануулна.

  Тиймдээ ч хэн нэгэн саад болохоос өмнө хурдхан ажлаа амжуулахаар шийдсэн би түүний араас чанга гэгч нь тэврээд сайхан амраарай хэмээн чихэнд нь зөөлнөөр шивнэлээ..


~~~~~~


      - Хоёр хоног чимээгүй байж байдлыг нь ажиглах хэрэгтэй. Мэдээж тэд охиноо хайж элдвийн арга сэдэж эхэлж л таараа. Тэр үед тэдэнтэй холбоо барих болно. Тэгээд хугацаа өгнө. Чам шиг дээд зэрэглэлийн мэргэжилтэнд даатгаж байгаа ажил болохоор санаа зовохгүй байгаа хэдий ч.. тэр охинд л санаа зовж байна шүү. Жонгүг, тэр чиний тоглоом биш ажлын нэг хэсэг гэдгийг битгий мартаарай. Өдийг хүртэл энэ хоёр зүйлийг хольж хутгаж байгаагүй болохоор чинь найдаж байна шүү.

      - Харин лдээ? Гэнэт надад тэр мөнгө хэрэггүй болчихвол би чихрээ дуустал нь идчихэж болно биздээ?

      - Тоглохоо больж үзээ. Тэр мөнгө чамд ямар их хэрэгтэй байгааг би мэднэ.. Тэглээ ч хангалттай хугацаа үлдээгүй биздээ? Жонгүгаа, ухаантай байж үзээрэй. Өдийг хүртэл юуны төлөө амьдарч ирснээ сана. Удахгүй холбогдоно оо.


  Тэхёны дуудлагыг тасалчихаад сүүлд хэлсэн үгсийнх нь талаар хэсэгхэн тунгаах аядахдаа би үнэхээр л одоо ч зорилго минь хэвээр эсэх талаар өөртэйгөө маргаад амжлаа.

 Гэхдээ иймэрхүү зүйлийн талаар бодож өөрийгөө зовоох хүсэл огтоос байгаагүй тул утсаа ширээн дээр хаячихаад зүүн гартаа атгаастай аяганаас сүүлчийн балга кофег зальгилах би одоо л тоглоом эхэлж байна хэмээн шивнэхдээ өөрийн эрхгүй мишээх аж.

 Өмнө минь буй том дэлгэцэн дээр байшингийн өнцөг булан бүрт байршуулсан камерт буух дүрснүүд харагдах бөгөөд хэсэг хугацааны турш байршуулахаар тооцсон өрөөн дэх орон дээр чихэр маань одоо ч нойрссоор буй нь үзэгдэнэ.


Ингэхэд би яг юу төлөвлөж байгаа билээ?

Энэ охин миний барьцааны хүн болох ёстой билүү? Аль эсвэл амттан минь үү?

Арай гэж анхаарал татахаарыг олчихоод байхад.. огтхон ч хүрэхгүй байна гэхээр хайран байна.

Гэхдээ тэр мөнгө хэрэгтэй байдаг.. Өөр аргаар олж болох ч гэлээ тийм хугацаа алга.

Уг нь би барьцааны хүндээ шаардлага гарахгүй л бол гар хүрдэггүй юмсан..

Тэгсэн ч ингэж их өлсөж байхад тэсэж чадах эсэхээ хэлж мэдэхгүй л юм.

Ямартай ч харан байж болъё..





~teku~ 

-BLAZE- || JJKWhere stories live. Discover now