<3> Jungkook

17 4 0
                                    




Өнгөрсөн шөнийн явдал толгойноос гарахгүй байх чинь..

Тэр охин.. Одооноос миний иштэй чихэр.

Амт гарч аль эсвэл дуустал нь хүлхэх амтат чихэр минь.

Идэж эхлэх мөчөө хүлээж тэсэхгүй нь.

Гэхдээ баян айлын эрх танхил охин гэхэд хэтэрхий өөр.

Тэр харц, зоригтой байдал гээд бүх зүйл нь надад өгсөн мэдээллээс тэс ондоо.

Тэр тусмаа сонирхолтой л юм.


     - Юуны талаар бодож байгааг чинь мэдэх болохоор асуухаа болъё. Маргааш тэдний гэр бүл Ян гэр бүлийн хүүгийн хуриманд очих ёстойг мэднэ биздээ? Би хэдийнээ хүмүүсээ бэлтгэчихсэн болохоор чиний ажил л үлдлээ. Ямар төлөвлөгөө гаргасан юм? гэх Тэхёны дуунаар л түүнтэй уулзалт товлочихоод сууж буй гэдгээ санасан би түүний бэлтгэсэн мөстэй усыг ширээн дээрээс авч залгилангаа буйдангаас босон үүдний өрөөний эргэн тойрныг ажих зуураа тайвнаар ам нээлээ.

      - Хэцүү зүйл байгаа гэжүү? Санаа зовох хэрэггүй дээ. Би энэ удаад илүү сонирхолтойгоор хийх болно. Нээрэн энэ байшинд ч ирээгүй удсан байна шүү? Дурсамж сэдэрчихлээ.


Ажлын минь ихэнх хэсэг өрнөдөг байсан гол цэг болох энэ газар..

Ямар танил дотно санагдаж байна гээч?

Сүүлийн хэдэн жил самуурч явснаас болоод энэ мэдрэмжийг мартах шахсан байна.

Хурдхан тэр үе рүүгээ буцна гэхээс байж ядаж байна шүү..


       - Жон Жонгүг. Ахиад сануулъя, охинд гар хүрч болохгүй. Баяын айлын эрх танхи охид ямар эмзэг байдгийг мэднэ биздээ?

      - Гэхдээ энэ удаагийн чихэр маань тийм юм шиг санагдаагүй шүү. Аргагүй л гэрэл зураг гэдэг худалч юм.

     - Ю-Юу? Чи хэдийнээ уулзчихаа юу? Галзуураа юу? Зүгээр л ажигла гэж байхад.

  Гайхаж басхүү бухимдсан аястай сонстох Тэхёны хоолойг дуулаад одоо хүртэл ямар тэвчээргүй болохыг минь мэддэггүй түүнийг шоолмоор ч юм шиг санагдсанд би хөнгөхөн инээд алдаад буйдан дээр эргэн лагхийж суухдаа шинэхэн андаа юу хийх талаарх элдвийн бодол толгойдоо эргэлдүүлсээр.


     - Яаж тэснэ гэж? Маргаашийг ч хүлээж чадахгүй нь. Өнөөдөр байсан нь дээр бишүү? Шөнө.. тайван унтаж байхад нь өрөө рүү нь ормоор байна.

     - Гаж донтон. Овоо гайгүй болж гэж бодсон чинь.. Гэмт хэргийн ертөнцийн садист хаан эргэн ирэлтээ арай л хэтрүүлж хийгээд байгаа юм бишүү?

     - Тэгж хэлэх хэрэггүй. Би зүгээр л яаж энэ хөгийн амьдралаас таашаал авахаа мэддэг энгийн хүн шүүдээ.

     - Тийм дээ. Гайхалтай.


  Тэр шөнийг давчихвал л хүсэн хүлээсэн мөч маань ирнэ гэсэн бодолтой орондоо орсон хэдий ч эргэж хөрвөөгөөд унтаж чадахгүй байсан тул би хорхойгоо бага ч болов дарахын тулд ахин тэр айлыг зорьлоо.

  Хаа сайгүй байршуулсан хяналтын камер болон ээлжээ сольж өдөр шөнөгүй байшинг манадаг хамгаалагч нар энгийн хүмүүсийн хувьд боломжгүй мэт даваа байж мэдэх ч миний хувьд огтоос асуудал бус.

  Ордон адил том байшингийн хана өөд авирч хоёр давхрын тагтан дээр ядах юмгүй гармагцаа том цонхны түгжээг тайлан болгоомжтой гэгч нь онгойлгохдоо л би хэн нэгний мэгшин уйлж байна уу гэлтэй хачирхалтай чимээг сонсоод гайхсандаа таг хөшиж орхих шиг.

Өдийд гүн нойрондоо автаж байх учиртай бяцхан чихэр маань.. энэ шөнө дөлөөр уйлаад байгаа юм байх даа?

Юу болсон юм бол доо? Арай надаас болоогүй байлтай.

Би ч нулимсыг нь амталж амжаагүй байхад хэн ингэтэл нь уйлуулж зүрхэлдэг байна?

Уур хүрчихлээ байна..


  Ямартай ч тохиромжгүй үедээ ирж гэдгээ мэдээд би түүнийг унтахыг хүлээхээр шийдээд тагтан дээр чимээгүйхэн суухдаа бяцхан охины дэрэндээ нүүрээ наан мэгших чимээг чихэндээ хоногштол шахуу сонссоор л.

Ийм үзэсгэлэнтэй харанхуй тэнгэр ертөнцийг чимээд байхад үүнийг анзаарах ч сөхөлгүй уйлж байдаг хачин охин юм.

 Багагүй урт хугацаа өнгөрсний эцэст тэр нэг юм тайвшраад аль эсвэл ядарсандаа унтчихсан бололтой чимээ аядсан бөгөөд тэр л завшааныг ашиглан цонхыг болгоомжтойгоор нээн дотогш өнгийтөл золоор таамаглал минь яг л зөв байж таарав.

 Дотогш хөл тавих гэснээ арай гэж унтаж байхад нь түүнийг сэрээчихвэл дэмий байх гэх сайхан сэтгэлийн үүднээс удаах хөдөлгөөнөө азнасан би тэр шөнө түүний гунигтай төрхийг ч харж чадалгүй хамаг хүлээлтээ талаар болгоод урамгүйхэн буцсан юм.


Зүгээр л дайрч ороод ахиад сүрдүүлчихэд болох байхад.. хаанаас гарч ирсэн энэрэнгүй сэтгэл вэ..

Заримдаа өөрөө хүртэл гайхахад хүрэх юм..






~teku~

-BLAZE- || JJKWhere stories live. Discover now