Даавуу, хөнжил, дэр гээд нилэнхүйдээ бүдэг ягаан өнгөөр хучигдсан том ор..
Амьдарч байсан өрөөтэй маань бараг л ижил болов уу гэмээр томовтор өрөөний бүх л хананд том шүүгээ болоод тавиур байх агаад зарим дээр нь янз бүрийн хавтастай ном өрөөтэй харагдах ч гэлээ хачирхалтай түүнээс илүү хэсгийг өөр өөр хэмжээ болоод загвар бүхий хачирхалтай хүүхэйлдэйнүүд эзлэх аж.
Яг л хүүхдийн тоглоомын өрөө юмуу гэлтэй гэгээлэг өнгөөр дүүрэн тохилог газар сэрсэн минь энэ.
Сүүлд жихүүдэс хүргэм хоолойг нь сонссон ч тэр царайг харж чадалгүй ухаан балартсанаа тод томруун санаж буй би эргэн тойрноо анхааралтай гэгч нь ажих явцдаа гагцхүү тэр сэтгэцийн асуудалтай этгээд л намайг энд авчирсан нь ойлгомжтой гэдэгт бүрэн дүүрэн санал нийлж байлаа.
Тиймдээ ч ахин айдас хүйдэст автаж орхиод гарах гарц хайн байтал хаалганы цаахан талд хөлийн чимээ сонстсон бөгөөд тэрхэн мөчид бие минь гайхмаар хурдтай ажиллаж хажууханд байрлах том шүүгээ рүү яваад орчихов.
Хаалгыг нь чимээгүйхэн хаачихаад амьсгаа даран чимээ чагнаж суухдаа нүүрээ өвдгөндөө наагаад бүтэхгүйг нь мэдэх ч гэлээ тэр хүн л биш байгаасай хэмээн залбирах явцад чихийг минь дөжрүүлэх шахан буй мөнөөх аажуухан хөлийн чимээ улам л тодорсоор.
- Чихэрхэн минь.. Хаана байна? Хурдан гараад ирээрэй. Эзэн чинь ирчихлээ. Яагаад нуугдчихсан юм бэ? хэмээх түүний намуухан мэт хэрнээ цаанаа л бие арзайлгам хачин хоолой өөрийг минь яг л араатныхаа занганд орчихоод гарах газаргүй бүлтгэнэн буй амьтан адил санагдуулах нь аймшигтай.
Банзалныхаа хормойноос байдгаараа зууран нүдээ тас аниад битгий намайг олоосой гэх чин сэтгэлийн хүслээ амандаа бувтнахдаа нулимс дуслуулах шахан байтал гэнэтхэн орогнон буй шүүгээний маань хаалга цэлийн онгойх нь мэдрэгдэхтэй зэрэгцэн мөнөөх л аймшигтай хоолой..
- Миний чихэр энд байсан юмуу? Яагаад нуугдчихсан юм бэ? Алив, гараад ир.
Хэдий хүсээгүй ч гэлээ оюун бодолд үл захирагдах бие организм маань аажмаар хөдөлгөөн хийсэн нь нуруугаа аажмаар цэхлэн эрүүгээ өргөөд санан дурсахыг ч үл хүсэх тэр ширүүн харцтай тулгарсан явдал.
Өмнө нь уулзахдаа анзаарч амжсантай минь адил тас хар өнгөөр хувцасласан тэрээр шүүгээний хоёр хаалганаас атган нуруугаа багахан бөхийлгөсөн байрлалтай зогсохдоо өөдөөс минь цоо ширтэнгээ хүйтнээр мишээсээр..
YOU ARE READING
-BLAZE- || JJK
RandomЧи яг л дүрэлзэж буй гал шиг. Дулаахан хэрнээ аюултай. Чи яг л мөс шиг. Хүйтэн хэрнээ таатай. Teku~2021.04