- Ким ноёнтны бие тааруу хэвээр байгаа. Авхай та очиж эргэсэн нь дээр бишүү?
Өглөөнөөс орой болтол хийсэн зүйлгүй хажууд дагалдаж харин ч надад төвөг удах хамгаалагч аль эсвэл жолооч, туслах нэртэй хэрэгцээгүй хүмүүс.
Амнаас нь гарч байгаа үгс нь хүртэл. Гэхдээ ганц л хүний хувьд өөр.
Тэр хүн харин ч намайг очихгүй бол дээрдэх бишүү? Гэсэн ч худлаа ч болов очиж бараагаа харуулахгүй бол дараа нь нэр хүнд энээ тэрээ гээд сүйд болох биз.
Гэхдээ л очмооргүй байна..
Угаас хариу хэлэх нь битгий хэл амаа ч хөдөлгөх хүсэл байгаагүй тул хэлснийг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихээд дуугүйхэн номоо унших үест дэргэд суугаа хамгаалагч маань болох Жимин ахин нэг удаа энэ талаар лавлалаа.
- Жимин, энэ талаар ярих хэрэггүй. Би яасан ч очихгүй.
- Гэхдээ тэгэхгүй бол сэжигтэй биш гэжүү? Та чинь Ким гэр бүлийн цор ганц хайрт охин шүүдээ. Ийм үед нь төрсөн эцэг дээрээ очихгүй бол хүмүүсийн хэл амны бай болохын л нэмэр биш гэжүү?
Удаах үгсийг нь бас л авч хэлэлцэхгүйг хичээж байтал гэнэтхэн машин тоормослож, хариугүй урагш савах дөхөхөд маань золоор Жимин цээжээрээ хаалт хийн намайг хамгаалсан ба сая л нэг юм түүнтэй харц тулгарахдаа би асуусан харцынх нь хариуд дуртай дургүйхэн толгой дохив.
- Тэгвэл өнөөдөр очицгооё. Бас суудлын бүсээ зүүж бай гэж хэлээд байхад үгэнд орохгүй юмаа, авхай? Над шиг гайхалтай хүн дэргэд чинь байхгүй бол яах болж байна аа? хэмээн бардам гэгч нь дуугарангаа инээмсэглэсээр эргэн суудалдаа суух энэ хүн бусдаас ялгаатай нь зүгээр нэг анхаарлыг минь үл татах ажилтан бус бараг л цор ганц найз минь гэж нэрлэж болохоор нэгэн юм.
Сүүлийн арваад жилийн турш дэргэдээс минь холдолгүй шахуу хамт байж, агуу их хичээл зүтгэлийнхээ дүнд амнаас минь үг унагаж дөнгөдөг болсон цор ганц хүн гэхэд болох биз.
Тэр өдөр хичээлийн цаг дууссаны араас би аргагүйн эрхэнд аав гэх хүний хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийг зүглэсэн бөгөөд цаанаа л нэг сэтгэлийг минь эзэмдэх таагүй зөн совинтой хосолж байна уу гэлтэй цаг агаар ч ер бусын бүрхэг байх аж.
YOU ARE READING
-BLAZE- || JJK
RandomЧи яг л дүрэлзэж буй гал шиг. Дулаахан хэрнээ аюултай. Чи яг л мөс шиг. Хүйтэн хэрнээ таатай. Teku~2021.04