<7> Jungkook

25 6 1
                                    


   Инээдтэй, өхөөрдөм, бас болоогүй зоригтой.. Тэр тусмаа улам л амттай..

  Яах аргагүй онцгой чихэр юм.


 Өөрийг нь тасралтгүй ширтэн байх үест гэнэтхэн хөдөлгөөн хийж, хөлөө удаан гэгч нь зөөсөөр орны ойролцоо ирээд буй түүнийг хаалгаар гарч гүйх тэр мөчид араас нь ангуучлахаар бэлдэх би энэ гайхалтай сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг удаан хугацааны турш мэдрээгүйдээ бараг л мартах шахсанаа ахин олж нээв.

Өвдгийг нь давсан урттай дэрвэгэр хормойтой хар банзал, хүзүү хэсгийг нь ил гаргаж галбирыг нь тодотгох нимгэн цагаан цамц, задгайлж хаясан нь багахан арзайж орхисон уртавтар хар үс, хатсан уруул, нулимсанд норсон хацар бас айдас хийгээд уур хилэн тодрон буй ширүүн харц.


 Тэгтэл удаах хоромд тун хачирхалтай зүйл болсон нь тэр охин огцом хөдөлгөөнөөр урагшлан өмнө минь ирмэгцээ хоёр гараараас хүзүүнээ минь зууран өөр лүүгээ татаж уруулыг минь үнсэж эхэлсэн явдал.

Тийм ээ, энэ охиноос ийм үйлдэл гарна гэж төсөөлөөгүй нь миний алдаа бололтой.

Тэр чинь онцгой чихэр шүүдээ..


  Зөөлөн бөгөөд амтлаг, яг л чихэр адил түүний жижигхэн уруулыг амтлах хүсэл тэрхэн агшинд хамаг биеийг минь эзэмдэхэд би хяналтаа алдахаасаа өмнө түүний хоёр мөрнөөс атган өөрөөс түлхэж амжлаа.

Жаахан л оройтсон бол бүх зүйл сүйрэх байлаа.

Магад түүний цогцос болсон биеийг янзлах зуураа Тэхёнд хараалгуулж байх байсан биз..

Гэхдээ ахиад амталмаар байна.. Илүү ихийг амталмаар байна..

Одоо лав биш.. Тэсэх хэрэгтэй..

       - Ямар зоригтой болохыг чинь харж байна аа.. Гэхдээ чи буруу хүнээрээ оролдоод байна. Тэгж харагдахгүй байна гэжүү?

      - Би тийм сул дорой хүн биш шүү. Чи л буруу хүнээрээ оролдсон нь.. Хүссэн мөнгөө авмаар байгаа бол ахиж надаар даажигнахыг оролдох хэрэггүй.

 Аль чадлаараа эрэмгий мэт аяглахыг хичээхдээ зангидсан хөмсөг нь үл ялиг нумарч, амнаас үг унагах бүрт уруул нь чичирхийлж, яг л намайг цохиж авахад бэлтгэж байна уу гэлтэй хамаг биеэ чангалж нударгаа ч зангидсан ажиглагдах энэ охин намайг бүр л гайхшруулж чадах шив.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 19, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

-BLAZE- || JJKWhere stories live. Discover now