1

129 14 1
                                    

"Уучлаарай, бид дахиад энэ харилцааг цааш авч явж чадахгүй юм шиг байна" түүний намуухан хоолой урьдын адил намайг тайвшруулж дулаацуулдаг хэвээрээ.

"Юу гэсэн үг юм?" би түүнд ойртон гарнаас нь атгахдаа анх удаа Жон Хусог гэх залуугын нүднээс гэмшлийг олж харсан юм. Тэр худлаа хэлээгүй гэжүү? Үгүй байлгүүдээ? энэ бүхэн худлаа байх? тэр намайг орхих гээгүй байх?

"Би чамд хайртай" түүний чихэнд минь байнга шивнэдэг эдгээр үгсийг би хоосон гудамжны төгсгөлд чангаар хэлнэ. Тэр одоо намайг урьдын адил халуун дулаанаар тэврэн авах байх-гэж би бодсон.

Гэхдээ чи өмнөх шигээ намайг тэврэхгүйн бололтой.

"Дүинаа, Намайг уучлаарай... салцгаая" тэр миний хоёр мөрнөөс барин өөрөөсөөө түлхэн холдуулахдаа одоо ч нүдрүү минь эгцлэн харж чадахгүй байсаар л...

"Хусогоо чи хэлж байсан үгээ санаж байна уу? Хайртай хүмүүс бие биедээ хүрэх төдийд төвөгтэй бүх асуудлаа мартаж амар амгалан ертөнцөд хөл тавьдаг гэж хэлж байснаа. Бас. Бас намайг тэврэхдээ тийм зүйл мэдэрдэг гэснээ...Одоо тийм байхаа больчихсон хэрэг үү?"

Тэр хэсэг чимээгүй зогсож байснаа "Тийм".

Энэ ганцхан үг бүхнийг цэглэж байна.

Чиний намайг гэх мэдрэмжийг.

Миний чамайг гэх мэдрэмжийг.

Энэ ганцхан үг зүрхийг минь хэр их өвтгөж байгааг чи мэдэх үү?

"Битгий яв! Миний хажууд үлдээч дээ. Би хичээх болноо тийм болохоор-" Би түүний гарнаас барьсаар доош суун ихэр татан уйлж эхлэв. Ингэж болохгүй юмсан чамайг хичнээн сайхан сэтгэлтэй хүн гэдгийг мэддэг болохоор инээж ирсэн шиг чинь явуулахыг хүссэн юмсан. Ямар ч сэтгэлийн шарх өгөлгүйгээр явуулахыг хүссэн. Надад хийж өгсөн тэр их зүйлсэд баярласнаа илэрхийлж амьдралыг минь гэрэл гэгээтэй болгож өгсөн талархах ёстой шүү дээ.

Өвдөж байна... Сайн амьсгалж ч чадахгүй юм шиг санагдаж байна. Зүрх маань үнэхээр их өвдөж байна.

"Уучлаарай. Намайг уучлаарай Дүинаа" хоолой чинь зангирсан байгааг би сонсож байна чи яг одоо уйлах гэж байна уу? Би өөрийгөө барихыг хичээн нулимсаа арчсан ч энэ нулимс хэзээ ч зогсохгүйн бололтой.

"Яв! Яг одоо яв" би түүнээс гараа татаж авахдаа ирээдүй минь хэрхэн сүйрч байгааг харах шиг...

"Надаас илүү..надаас илүү чамайг гэх хүн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна" тэр нулимсаа арчин шатаар доош хурдан буун эргэж харахгүйгээр цааш явсан юм.

Тэр гудамжны шатны үзүүрт би хичнээн цаг уйлж сууснаа санахгүй байна. Харин тэр гэрлийн шон доор би ямар аймшигтай өвдөлт мэдэрснээ л маш сайн санаж байна.

----------------------------------------------------------------------

Чамайг миний амьдралыг гэрэлтүүлэхээ больсон 2 сар надад 20 жилийн ганцаардаг, гуниг, өвдөлтийг авч ирэх шиг болсон. Өдөр ирэх тусам би чамайг үгүйлж Жон Хусог гэх хүнийг хүйтэн гэрийн өнцөг булан бүрээс хайх өөрийгөө өрөвдөж байв. Мөн чамайгаа над шиг хүнээс холдсон зөвтгөж чиний шийдвэрийг хүндлэх гэх хичээнэ.

Чиний орхиод явсан ганцхан малгайтай цамцыг өмсөнө хамтдаа ирж зайрмаг авдаг байсан дэлгүүрийнхээ үүдэнд би дахин чамайгаа олж харна гэж бодоогүй юм.

Чи минь урьдын адил гэрэл цацруулан инээмсэглэн явж байна. Яг л энэ өдрийн нар газарт буугаад ирчихсэн мэт. Гэхдээ чиний хажууд явах бүсгүй...

Тиймээ, би одоо л ойлголоо. Хэн ч миний хажууд удаан байхыг хүсдэггүй шүүдээ. Надад сайхан хандсан хүн болгон өөрийн гэсэн том зайг зүрхэнд минь үлдээгээд харанхуй дунд орхиод л явдаг. Аав, ээж, эгч, Ким Тэхён, тэгээд чи Жон Хусог.

Түүний сугадан алхах бүсгүйн хацраас гэрэл цацрах шиг болж холоос харсан хэн ч тэр аз жаргалтай хосд нууцхан атаархах биз.

💚For You💚Where stories live. Discover now