10

33 6 0
                                    

"Н-Надад босоход туслаач" орж ирсэн цагаасаа хойш надруу хий гөлрөн зогсох Хусог руу би гараа явуулахад тэр удаан алхана хүрж ирэн намайг түшин босгов. 

Тэр намайг тэврэн мөрөнд минь нүүрээ наан гүнзгий амьсгална. Би түүний зөрүүлэн тэврэхэд түүний мөр чичирч эхлэхтэй зэрэгцэн түүний уйлах дуу өрөөнд сонсогдож эхлэв. 

Дахиж ийм байхыг нь харахыг хүсээгүй юмсан. Гэхдээ тэр яг л намайг үхэх гэж байгаа юм шиг аашлаад байх юм. Би үхэхгүй шдээ. 

"Хусогаа, энэ аюулгүй гэсэн шдээ. Хоргүй хавдар бас би залуу болохоор хавдартай хэсгийг мэс заслын аргаар аваад л болоо тэгээд хими-"

"Айсан" 

Тэр чичрэх хоолойгоор энэ үгийг арай ядан хэлэх шиг болов. Хусог намайг улам чангаар тэврэн "Өчигдөр та миний гар дээр шууд л унаад өгсөн... Би-Би яах ёстойгоо мэдээгүй" 

Би түүнийг тэврэн доороо найган хөдлөх ба түүний нурууг товшин "зүгээр дээ, бүх зүйл зүгээр" гэсээр түүнийг тайвшруулах гэж хичээнэ. 

--------------------------------

Хусог нусаа татан орны минь хажууд сууна. Түүний улайсан нүд хошуугаа бага зэрэг  унжуулан нусаа татаж байгаа нь миний инээдийг хүргэж орхив. Би бага зэрэг инээд алдан "Хусогаа, өнөөдөр хичээлгүй юмуу?" 

Хусог "Хичээлгүй ээ. Тэгээд ч одоо хичээл тийм чухал гэжүү?" 

Гэдэс дуугарах чимээ гарахад би золтой өөрийгөө алчихсангүй. Хусог инээд алдан "нээрээ би таньд амттан авч ирсэн"  гэсээр үүдэнд орхисон зүйлрүүгээ гүйв. 

Ичиж үхэхнээ... Би хөнжлөө дээш татан өөрийгөө халхлах гэхэд Хусог татаж аван "би алим хальслаад өгье" гэв. 

Би худлаа инээн толгой дохиход Хусог алим хальслаж эхлэв. 

Би түүний үйлдэл болгоныг ажиглана харсаар байсанд Хусог "Би түүнд талархсанаа илэрхийлсэн. Түүний хэлснээр та хоёр сайн найзууд болсон гэсэн" тэр надад алим өгөхөд би авч идэнгээ толгой дохив. 

Хусог дахин хальслангаа "Өчигдөр үнэхээр уучлаарай. Таний үгийг сонсолгүй өөрийнхөөрөө дүгнэж тэнэг зан гаргасан миний буруу" 

"Зүгээр дээ, би л харин эртхэн хэлэх ёстой байсан юм" 

Хусог "Ким Тэхён эмч танийг хариуцаж авсан эмч гэсэн" 

"Тиймүү? Ашгүй дээ, Тэр үнэндээ аймаар чадварлаг нэгэн америкд ажиллахдаа орж үзээгүй хагалгаа гэж байхгүй гээд л боддоо. Тийм хүн хангалттай чадварлаг байна биздээ?" 

Хусог инээмсэглэн "Түүнийг таний эмч болсонд баяртай байна" 

"Би ч бас" 

Хусог гадаа орох бороо руу харан "Би өнөөдөр харьж чадахгүй юм шиг байна" 

"Санаа зоволтгүй ээ, Ким эмч Жү эмч нар ажлаасаа буугаагүй байгаа байх. Чи тэднээр хүргүүлж болно шдээ" 

"Тэд надад дургүй шдээ" гэсээр Хусог хутгаа арчина. 

Би түүний бодлыг үгүйсгэн "Үгүй шдээ. Тэр хоёр яахаараа чамд дургүй байдаг юм. Тэгээд ч дургүй байсан ч гэсэн чамайг энэ усан борооноор хүргэж өгч чадахгүй бол миний найз биш болог" 

Хусог надруу харан мушилзан "Та надад үнэхээр их анхаарах юмаа" 

"Мэдээж шдээ, чи бол миний-" би гэнэт өөрийн амаа жимийхэд Хусог инээд алдан "Би таний хувьд юу гэж? Та өгүүлбэрээ гүйцээхгүй юмуу?" гэсээр надруу ойртоно. 

Хусог миний үсийг чихний араар минь хийснээ зөөлнөөр инээмсэглэн духан дээр минь үнсэв. 

"Тасалдуулсанд уучлаарай" 

Ким эмч үүдэнд бид хоёр руу муухай харан зогсох ба ард нь Жү эмч инээмсэглэн зогсоно. 

---------------------------------------

"Тэр хүүхдийг дээ. Ёстой нээрээ миний муу найзыг яаж дээрэлхэж чаддаг байнаа" гэсээр намайг өрөвдөх мэт боловч миний амттангуудаас амаа олохгүй идэж өгч байнадаа. 

"Идчихээд яриач, тэгж байгаад хахаж үхвэл хохчин болно шүү" гэсээр надад ус аягалж авч ирж өгөв. 

"Ч.Чи дуугүй бай" Ким эмч амаараа дүүрэн хоолтой хэлэхэд Жү эмч толгой дохиод өнгөрөв. 

"Бие чинь хэр байна" 

Би инээмсэглэн "Сайн байгаа. Толгойн өвдөлт намжаад гайгүй болсон. Удахгүй хагалгаандаа орохоор-" 

"Тэр тухайд байнаа" Жү эмч сандал татан миний хажууд суун "Америкт очиж хийлгэвэл яаж байна" гэв. 

💚For You💚Where stories live. Discover now