8

35 6 0
                                    

Хачин байх болсон.

Жон Хусог гэх нэгэн над дээр буцаад ирсэн юм шиг санагдах болсон. Дурсамж минь давтагдаж эхэлсэн. Намайг өвдөөд босож ирсэн цагаас хойш тэр гэнэт өөрчлөгдөж эхэлсэн.

19 нас дүрэлзэх гал руу үсрээд орохыг ч хүсэх тийм нас. Адал явдал, хайр дурлал, эрх чөлөө рүү тэмүүлэх хүсэл эрмэлзлээр жигүүрлэх нас. Би түүний 19настай байх үеийг мэдэхгүй ч ийм нэгэн байсан гэж бодохгүй байна.

Тэр хичээлдээ яваад 1 сар өнгөрсний дараа нэг ёсондоо намайг өвдсөнөөс хойш анх удаа гэртээ эрт ирсэн. Тэр өдөр Хусог инээмсэглэсээр дуртай амттанг минь барин хаалгаар орж ирэн намайг тэвэрсэн.

Хамтдаа сууж амттан идэнгээ инээдмийн шоу нэвтрүүлэг үзэн өөрсдөд болсон сонирхолтой явдлуудаа нэг нэгэндээ хуваалцаж өнгөрөөсөн тэр орой надад хамгийн ихээр нандигнах  дурсамж болно үлдсэн. Удаан хугацааны дараа түүнтэй хамт тийм жаргалтай өдрийг өнгөрөөсөн байсан.

10.13 аас эхлээд Хусог өөрчлөгдөөд 2 долоо хоног болж байна. Өнөөдөр гэнэт надтай хамт амрахыг хүссэн. Түүнийг өнгөрснөө санасан үгүйг би сайн мэдэхгүй байгаа ч надад ингэж хандах нэг талаараа баярлууштай хэрэг ч нөгөө талаараа намайг шаналгах аж.

Тэр өөрийнхөө өнгөрсөнг мартсан байгаа шүү дээ. Хусог гарцаагүй гэмших болно. Би түүнийг ямар хүн болохыг сайн мэднэ. Миний амьдралд том саад тотгор болж зовоосон байхдаа гэж бодоод өөрийг нь ингэж хайрлаж байхад орхисон тухайгаа бодоод гэмших байх.

---------------------

Ким эмч надад амттангаасаа өгөн "Чи хүнтэй үерхэх бодолгүй байна уу?"

"чи мэдсээр байж яагаад түүнээс ийм асуулт асуугаад байгаа юм бэ?"

Ким эмч хөмсгөө өргөн "Яахав, энэ дэлхий дээр ганцхан Хусог гэх залуу л оршин тогтнодоггүй гэдгийг мартсан байж магадгүй гээд л" гэсээр уруулаа жимийнэ.

Би толгой дохин "Тийм шүү, Ганцхан Хусог оршин тогтнохгүй шдээ"

Ким эмчийн нүд нь сэргэнэ "Тийм шдээ. Чи одоо ойлгож байгаа биздээ? Манай эмнэлэгт ирсэн шинэхэн эмчийн чамруу харах харцыг мэдэрч байгаа биздээ?" гэсээр надруу ойртоно.

Би гаазтай ундаагаа сорсоор "Мэдээж би ч гэсэн дэлхий дээр амьдардаг" гэхэд Ким эмч ярвайн цааш суух бол Жү эмч чангаар инээх аж.

"Э.Энэ бүтэхгүй ээ" гэснээ надруу хуруугаараа заана "Хөөе тэнэг минь, би чиний төлөө хичээгээгүй биш хичээсэн шүү" гэв.

💚For You💚Where stories live. Discover now