12.END.

42 4 0
                                    

"Би Хусогтай уулзмаар байна" дээрээс тусах хурц гэрэлд нүд минь өвдөнө. Би нүдээр аньсаар ингэж хэлэхэд хэн нэгний "Удахгүй уулзах болноо" гэх хоолой намайг тайвшруулна.

--------2 сарын өмнө------------

"Инээдтэй биш байлаа" би киноны явцад Хусогийн гаргасан reaction г бодох төдийд өөрийн мэдэлгүй чангаар инээсээр байв.

"Болилдоо! Ичмээр юм" тэр цааш харан CDг хураана.

Би өөрийгөө хүчлэн босож түүний араас тэврэх гэсэн ч орноос буух төдийд хөл амьгүйрэн унаж орхив. Хусог хүрж ирэн намайг тэврэн авахдаа "босох гэж байгаа бол намайг дууд гэж би хэлсэн биздээ?"

Би түүний хүзүүгээр тэврэн "чамайг тэврэхийг хүссэн юм"

Хусог намайг тэврэн орон дээр суув. Түүний энгэрт шигдэн уушгиа түүний үнэрээр дүүргэнэ.

"Яагаад ч юм цэнэглэгдэж байгаа юм шиг санагдчихлаа"

Хусог инээн "Надад ч бас"

Бид цонхоор бүрхэг тэнгэрийг харан "Намайг ажлаас ядарч ирэх болгонд чи ингэж тэвэрч өгдөг байсан. Чанга гэгч нь тэврээд огт тавьдаггүй байсан"

Би өөрийн эрхгүй өнгөрснийг дурсаж орхив. Хусог чимээгүй сууж байснаа толгой дохин "тиймээ, миний амьдрал тэгж чамаар тэтгэгддэг байсан юм"

Зүрх дулаацаж би дотроосоо хайлна.

"Эмнэлгээс гарсны дараа би чамтай хамт далай явмаар байна"

"Хавай, Антарктид аль нь вэ?"

"Антарктид чадах юмуу?"

Хусог томоор инээн "Чэжү арал явбал яаж байна"

"Уган антарктид явж оцон шувуу хармаар байсан юм. Заза зүгээр дээ"

Хусог хүзүүнд маань шигдэн " би удахгүй ажилд орох болноо. Тэгээд мөнгөө цуглуулаад чамтай хамт явах болно за юу?"

"үгүй ээ, би зүгээр чамтай хамт баймаар байна"

Хусог хүзүүнд минь нүүрээ шигтгэн гүнзгий амьсгалан "Би ч бас"

Цонх нүдэх бороон дусал мөн өнөөдрийн бүрхэг тэнгэр яг л бидний сэтгэл шиг санагдана. Би түүнийхээ цээжинд улам шигдэн энэ мөчийг хамгийн ихээр нандигнана.

-----------

"Үгүй ээ идмээргүй байна" зөрүүдлэн хөнжилдөө толгойгоо шургуулахад Хусогийн санаа алдах нь сонсогдоно.

"Аливээ, намайг бод лдоо. Би энэ хоолыг хийх гэж гал тогоогоо яасан гэж бодно"

"Тэгсэн ч гэсэн идмээргүй байна" би хөнжлөөс толгойгоо гарган түүнрүү нухацтай харан "Бас гал тогоог засуулаарай"

💚For You💚Where stories live. Discover now